У.Хүрэлсүхийн байр суурь үнэхээр тогтвортой юу?

img

 

Үндсэн хууль ба улс төрийн тоглоомын дүрмийг өөрчлөх оролдлого

Монгол Улсын Үндсэн хуульд дахин гар хүрэх тухай асуудал улс төрийн халуун сэдэв болон сөхөгдөж буй. Энэ удаа анхаарлын төвд байгаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших боломжийг нээх өөрчлөлт хийж магадгүй эсэх тухай улс төрийн таамаг, хардлага, маргаан юм.

Ерөнхийлөгчийн байр суурь

2025 оны 11т тавдугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлээр

“У.Хүрэлсүх Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй. Түүний байр суурь хэвээрээ байна” гэж онцолсон. Мөн "дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна" гэх мэдээллийг ташаа хэмээн няцаасан юм.

Гэвч энэхүү мэдэгдэл нь улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэж буй “боломж нээлттэй байсаар байна” гэх дохиог бас өгч байна. Яагаад гэвэл, У.Хүрэлсүхийн улс төрийн замналд эргэлт хийсэн мөч бүрийн өмнө “тийм биш” гэж мэдэгддэг ч дараа нь огт өөрөөр үйлддэг улстөрчийн "үлгэр домгийн" зан авир хэдийнэ танигдсан.

Өнгөрсөнтэй харьцуулах нь: У.Хүрэлсүхийн улс төрийн уян хатан “зарчим”

  1. 2012 он Тэрээр МАН-ын дэд дарга байхдаа “шударга ёс, оффшорын эсрэг тэмцэнэ” хэмээн мэдэгдэж, популист имиж авсан ч дараа нь оффшорын эсрэг тэмцэл бодит үр дүнд хүрээгүй.

  2. 2017 он Ерөнхий сайд болохоосоо өмнө “ард түмэнд нүүр бардам ажиллана” гэж амласан ч, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаанд энэ амлалт хангалттай байж чадаагүй. 

  3. 2021 он Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ "Үндсэн хуулийн шинэчлэл хэрэггүй, тогтвортой байдал чухал" гэж байсан ч, 2022 онд парламентын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжин, улс төрийн тогтолцооны хэлэлцүүлэгт дуугүй байсаар оролцсон.

Үндсэн хууль улс төрийн зэвсэг үү, тогтвортой байдлын баталгаа юу?

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаасаа хойш дөрвөн удаа (2000, 2010, 2019, 2023) өөрчлөгдсөн. Ялангуяа 2019 оны өөрчлөлт-өөр Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, 6 жилийн хугацаатай сонгох заалтыг тусгасан нь өнөөдрийн маргааны гол цөм юм.

АН-ын бүлэг энэ өөрчлөлтийг эргэж харах, дахин нэр дэвших боломжоос Ерөнхийлөгчийг бүрмөсөн хасах чиглэлд ажиллаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн нь Үндсэн хуулийн шинэ зөрчил үүсгэх вий гэсэн болгоомжлолыг дагуулж байна.

Үнэн үг удаан оршдог, улс төрчдийн үг түргэн хувирдаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоогоор "Үндсэн хуульд гар хүрэхгүй" гэсэн байр сууриа илэрхийлж байгаа ч, өнгөрсөн түүх нь бидэнд амлалт ба үйлдэл хоёрын зөрүүг тодорхой харуулдаг.

Улстөрчийн "би ингэхгүй" гэдэг үг бол үнэмшлийн баталгаа биш, харин дараа нь ингэх эрхээ нээлттэй үлдээх улс төрийн уран мэх байдаг.

Монголын ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөх нэрийн дор төрийн эрх мэдлийг хувийн сонирхол, дахин сонгогдох амбицдаа зориулдаг тогтолцооны гажуудлыг хангалттай үзсэн. Жишээ нь Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах жагсаалыг оройлон манлайлж байхдаа ''би ямар ч албан тушаалд очихгүй''  гэж мэдэгдэж байсан ч өдгөө Ерөнхий сайдын албан тушаалд суучихсан, суудлаасаа ховхрохгүй болтлоо зууралдаж буй чин хүсэл нь тэдний үгэнд итгэж болохгүйн бодит жишээ. Иймд иргэдийн зүгээс үнэхээр “гар хүрэхгүй” гэвэл зөвхөн үгээр бус, Үндсэн хуульд халдахгүй гэсэн бодит үйлдлээр нотлох цаг нь иржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manuel Franco:
I promised Great Dr. Odunga to post this testimony and I really want to say "Thank You" to everyone who supported me through the years. My name is Manuel Franco, New Berlin, Wisconsin. My story of how I won the Powerball lottery of $768.4M is a bit of a tale. I was feeling very lucky that day because I had contacted Great Odunga to help me with the winning Powerball numbers. I really had that great great feeling that I looked at the camera wanting to wink at it. I only did a tiny part of it when he told me he would give me the numbers and trusted him. He gave me the numbers after I played a couple other tickets along with it for $10. I checked my ticket after the winnings came online and saw the numbers were correct including the Power play. I screamed for about 10 minutes because it felt like a dream coming into reality. I had won $768.4M. Thank you Great Odunga. Well, his emails are odungaspelltemple@gmail.com and odungaspelltemple@outlook.com You can also call or Whats-app him at +2348167159012 so you guys can contact him HE CAN ALSO FIX THE FOLLOWING PROBLEMS. RELIABLE AND TRUSTED Lottery Spell Love/Reunion Spell Pregnancy Spell Protection Spell Marriage spell Healing/Cure spell Contact him for any of these today: EMAIL: odungaspelltemple@gmail.com OR odungaspelltemple@outlook.com also Call and WHATS-APP HIM +2348167159012.
2025-05-20
Зар.:
Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээр могой бариулах нь тодорхой байгаа биздээ!!!
2025-05-19