ӨНГӨРСӨН НАМРЫН БОРДЮРЫГ ДАХИН СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ

Өнгөрсөн намар Сансрын туннелээс “И Март”-ын уулзвар хүртэлх замын бордюрыг шинээр сольсон. Гэвч энэ хавар (2025-05-19) уг бордюрыг дахин солих ажил өрнөж байна. энэ замаар өдөр бүр өнгөрдөг иргэд өнгөрсөн намар бордюр солигдож байсныг санаж буй биз.
Сансрын туннелийн хэсэгт тавигдсан бордюрын чанар өнгөрсөн намар олон хүний шүүмжлэлийг дагуулсан. Тодруулбал, бордюрууд далий, хазгай, мэргэжлийн бус байдлаар тавигдаж, явган хүний зам нөхөөсөөр дүүрэн үлдсэн нь анхаарал татаж байв.
2024-10-р сард тавигдсан бордюр хуулагдахын өмнө...
Харин одоо бордюр болон явган хүний замыг хамтад нь хуулж, шинээр суурилуулж эхэлжээ. Хотын удирдлага өнгөрсөн жил бордюрыг дахин солихгүй гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр нөхцөл байдал өөрөөр эргэж, дахин засварын ажил эхэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр. Төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаж буйг иргэд шүүмжилж, хотын удирдлагад хяналт, хариуцлага дутагдаж байна гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ