Өдөртөө +15…+17 хэм байна

img

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно. 

2025 оны 05-р сарын 19-ний 20 цагаас 2025 оны 05-р сарын 20-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар -1…+4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ