Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2025-05-20, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23
Аргын тооллын: 2025-05-20, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05:08-20:30
Үс засуулбал: Эд, эдлэл, идээ, ундаа олно.
Аргын тооллын 5 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 23, ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН Тооно одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой
СЭТГЭГДЭЛ БИЧИХ