Бага хурлаар том тохироо хийх үү?

img

 

2025 оны тавдугаар сарын 21-нд хуралдах гэж буй Монгол Ардын Намын (МАН) Бага хурал бол зүгээр нэг улс төрийн намын дотоод хурал биш. Харин ч бүр Монголын улс төр дэх ээлжит “зодоон”-ы эхлэл, эсвэл дуусгавар ч байж мэдэх онцгой үйл явдал юм.

Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүтэй холбоотой дуулиан олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Түүний хүү гадаадад тансаг зэрэглэлийн сургуулиар сурч буй, ард түмний татварын мөнгийг хувийн ашиг сонирхолд ашиглаж болзошгүй гэх хардлага хүмүүсийг гудамжинд жагсахад хүргэсэн. ‘’Огцрох амархан’’ жагсаал таван өдөр дарааллан төв талбайд болж, Засгийн газрын эсрэг уур амьсгал ширүүсэж буй энэ үед төрийн өндөрлөгүүд ч бие биетэйгээ "тохиролцож" төрийн ордонд хэлхэлдэж эхэлсэн.

Ерөнхий сайд бямба гарагт зохион байгуулалттайгаар цөөхөн хэдэн хэвлэл дуудаж, сэтгүүлчийн хүссэн бус өөрийнхөө хэлэхийг хүссэн санаандаа хавчуулсан ‘’ялаанууд’’ гэх үг галыг улам бүр өрдөв. Түүний хэлсэн ‘’ялаанууд’’ нь жагсагчид буюу Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэж буй иргэд гэж ойлгогдсон явдал юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Өөрөө ажлаа өг” гэж шууд хэлсэн байна. Энэ бол зүгээр нэг зөвлөмж биш. Харин МАН доторх хуучин фракц, шинэ залуу үеийн хоорондын эрх мэдлийн ширүүн зөрчлийн илрэл юм. У.Хүрэлсүх бол намын даргын суудлаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн ч, бодит эрх мэдэл, нөлөөгөө алдаагүй хүн. Харин Л.Оюун-Эрдэнэ бол шинэ үеийн улс төрчийн дүрээр гарч ирсэн ч, хуучин систем дотор шинэчлэл хийх нэрээр өөрийн тоглолтыг хийж ирсэн нэгэн.

Л.Оюун-Эрдэнэ “шударга ёс”-ны нэрийн дор гарч ирсэн ч бодит амьдрал дээр түүний засаглал авлига, ашиг сонирхлын зөрчил, хэт төвлөрсөн эрх мэдэл, улс төрийн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй authoritarian шинж чанараараа олны шүүмжлэлд өртөөд байна. Тэрбээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэт төвлөрсөн удирдлага, ЗГХЭГ-аас бүхнийг чиглүүлдэг тогтолцоог улам гүнзгийрүүлсэн. Үүний үр дүнд бодлого зогсонги байдалд орж, эдийн засагт бодит үр дүн гараагүй, харин ч үнийн өсөлт, иргэдийн амьдрал дордсон тухай баримтууд мундахгүй.

Тоглолт доторх тоглолт уу?

МАН-ын бага хурал нь МАН доторх эрх мэдлийн төлөөх сүүлчийн “шахалт” ч байж мэдэх юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тал, УИХ-ын дарга Г.Занданшатарын фракц, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлүүдийн зөрчил нэлээд хурцадсан. Энэ хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаас нь шахах эсэх асуудал албан ёсоор тавигдахгүй ч, түүнийг нам дотроос “дарамталж”, сайн дураараа огцрох орчин бүрдүүлж болзошгүй гэж улс төрийн ажиглагчид харж байна.

МАН-ын хуучин тоглоом дахин давтагдаж байна гэж ажиглагдаж буй. Нэг бүлэглэлийн нэр хүнд унахаар нөгөө нь түрэн гарч ирж, “шинэ” хүн гарч ирэн ард түмнийг хуурах. Шударга ёс гэж цээжээ дэлдэх боловч, дараа нь өөрсдөө л хамгийн эхэнд хууль зөрчиж, ард түмнээс нууцалсан гэрээ хэлцэл хийдэг нь хэвийн үзэгдэл болсоор удлаа.

 Иргэдийн хүсэж буй ганц зүйл – Хариуцлага

Ард иргэд МАН-ын Бага хурлыг тойрсон улс төрийн “драм”-аас илүүтэй, бодит хариуцлага, бодлогын өөрчлөлтийг шаардаж байна. Жагсаалд оролцож буй залуусын уриа бол хэн нэгнийг суудлаас нь унагах бус, харин бүхэл бүтэн системийг өөрчлөх тухай юм. Гэвч эрх баригчид үүнийг ойлгох бус, дахин нэг “сайхан жүжиг” тоглож, ард иргэдийн уур уцаарыг намжаах “тайлбарын тактик” ашиглаж байна.

МАН-ын Бага хурал бол зүгээр нэг улс төрийн процедур биш. Энэ бол шинэ улс төрийн шат солилцох, бүлэглэлүүдийн “алдаа засах” нэрээр эрх мэдлээ дахин хуваарилах оролдлого. Ард иргэдийн бухимдал, нийгмийн уур амьсгалыг ашиглан, дахин нэг “шинэ нүүр царай” гаргаж ирэх вий гэсэн хардлага ч бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sam Harrison:
Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
2025-10-31
mark helene:
CONSULT A LICENSED BTC / ETH RECOVERY EXPERT -SPEED ETHICAL RECOVERY HACKER I'm Mark Helene from the United States, and I'm here to testify about what SPEED ETHICAL RECOVERY did for me last month. I met a man online last month who claimed to be from the United States as well, but I don't know that he was a scanner. We became good friends and he explained everything to me about investing in cryptocurrencies, and I agreed to everything. I invested $169,000, and after a few days, he stopped paying attention to me because I refused to pay him again, and he stopped communicating with me after that. I found out it was a scam, so if you're in a similar scenario or are dealing with one now, get in touch with them using the information below 👇 Website ; https://speedethical-recovery.lovable.app mail ; speedethicalrecovery@hotmail.com WhatsApp ; +44 7394 810353
2025-09-21
Ava sophia:
CONSULT A LICENSED BTC / ETH RECOVERY EXPERT -SPEED ETHICAL RECOVERY HACKER Greetings friends.. I hope everyone is doing well. I'm here to talk about my experience with SPEED ETHICAL RECOVERY. A month ago, I fell victim to internet scammers that I had met on Facebook and had begun corresponding with. He also informed me about investing in cryptocurrencies, which we discussed. once a few weeks, I invested $185000, and once I med the investment, our conversation stopped, and he stopped paying attention to me. Later, I discovered that it was a hoax. However, SPEED ETHICAL RECOVERY assisted me in getting my lost cryptocurrency back. I'm thrilled to share it today, so if you find yourself in a similar circumstance, I suggest SPEED ETHICAL RECOVERY. Website ; https://speedethical-recovery.lovable.app mail ; speedethicalrecovery@hotmail.com Whatapp ; +447394810353
2025-08-14
зочин:
ядаж зөв бичиж сурчихаач.
2025-05-22
Хоосн данх сонгуулиар хотгор шангын хулгайч Ч.Хүрэлбаатрыг хамгаалж хуурмч багаа хуу татж эхэлсншдээ. С.Эрдэнээ, Сарангэрл, С.Баяр мэтийг элчин, конслоор томилж даажигнсан. Үел Нянгартайгаа нйлж бүх татврыг хэд дахин нэмж гэр бүлээрээ тансглаж бгаа. Одоо огцор.
2025-05-21
зочин:
ядаж зөв бичиж сурчихаач.
Manuel Franco:
I promised Great Dr. Odunga to post this testimony and I really want to say "Thank You" to everyone who supported me through the years. My name is Manuel Franco, New Berlin, Wisconsin. My story of how I won the Powerball lottery of $768.4M is a bit of a tale. I was feeling very lucky that day because I had contacted Great Odunga to help me with the winning Powerball numbers. I really had that great great feeling that I looked at the camera wanting to wink at it. I only did a tiny part of it when he told me he would give me the numbers and trusted him. He gave me the numbers after I played a couple other tickets along with it for $10. I checked my ticket after the winnings came online and saw the numbers were correct including the Power play. I screamed for about 10 minutes because it felt like a dream coming into reality. I had won $768.4M. Thank you Great Odunga. Well, his emails are odungaspelltemple@gmail.com and odungaspelltemple@outlook.com You can also call or Whats-app him at +2348167159012 so you guys can contact him HE CAN ALSO FIX THE FOLLOWING PROBLEMS. RELIABLE AND TRUSTED Lottery Spell Love/Reunion Spell Pregnancy Spell Protection Spell Marriage spell Healing/Cure spell Contact him for any of these today: EMAIL: odungaspelltemple@gmail.com OR odungaspelltemple@outlook.com also Call and WHATS-APP HIM +2348167159012.
2025-05-20
Тохироо хийх нь тодорхой. Харин тэр тохироо нь хувь хүний эрх ашиг, хүлээх хариуцлагад халгаатай, улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн тохироо байгаасай даа.
2025-05-20