Д.ТРАМП: ОРОС УКРАИН ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭГ НЭН ДАРУЙ ЭХЛҮҮЛНЭ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Орос-Украин гал зогсоох хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр цагийн турш утсаар ярьсан байна. Энэ ярианы дараа Дональд Трамп “Талууд нэн даруй гал зогсоох хэлэлцээрийг хэлүүлнэ хэмээн онцолсон бөгөөд энэ асуудлаар В.Путинтай маш сайн ойлголцсон” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл В.Путин Д.Трамп нарыг утсаар ярьсны дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Энхийн гэрээ байгуулах санамж бичиг"-ийн талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна. В.Зеленскийн мэдэгдэлд "Энэ бол шийдвэрлэх мөч" гэж дурдсан бөгөөд АНУ-ыг яриа хэлэлцээнээс холдохгүй байхыг уриалсан байна.

Дональд Трампын энхийн гэрээ байгуулах асуудал шат ахиж байгаа ч уг хэлэлцээ хэзээ зохион байгуулагдах огноо тодорхойгүй хэвээр байна. Учир нь ОХУ, АНУ, Европын холбоо энэ удаад 30 хоногийн дотор гал зогсооно гэх болзол тавьсангүй.  

Хэрэв хэлэлцээрийн тов зарлагдвал АНУ болон Европын холбооны төлөөлөл заавал оролцох ёстой хэмээн В.Зеленский мэдэгдсэн юм.

Харин ОХУ-ын талаас Владимир Путины туслах Юрий Ушаков хийсэн мэдэгдэлд "Гал зогсоох хугацааг хэлэлцээгүй... Гэвч аль болох богино хугацаанд амжуулах талаар Дональд Трамптай хэлэлцсэн гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ