“TAKE IT DOWN” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МЕЛИАНА ТРАМП, ПАРИC ХИЛТОН НАР ДЭМЖИВ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Take It Down” нэртэй хуулийг баталлаа. Уг хуульд зааснаар цахим орчинд садар самуун агуулгатай зургыг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр нийтэлхийг гэмт хэрэгт тооцохоор болов. Мөн хэн нэгний зургыг хиймэл оюун ухаанаар садар самуун агуулгатай болгож тухайн хүний зөвшөөрөлгүй нийтэлбэл гурван жил хүртэл хорих ял ногдуулана гэв. Хэрэв цахим үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ийм төрлийн зураг нийтэлбэл 48 цагийн дотор устгах үүрэгтэй гэжээ. АНУ-ын тэргүүн хатагтай Мелиана Трампын хувьд уг хуулийн төслийг хамгийн түрүүнд дэмсэн бөгөөд “Хэн ч зөвшөөрөлгүйгээр бусдын зургыг тараах эрхгүй”. Энэхүү хууль батлагдаж байгаа нь  АНУ-ын хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлүүдийг цахим дарамт, доромжлолоос хамгаалах чухал алхам” юм гэсэн байна

Уг хуулийн гол гурван заалт нь олон нийтийн дэмжлэгийг хамгийн их авчээ. Үүнд:

-Өшөө авах порно буюу тухайн хүний зөвшөөрөлгүйгээр нүцгэн зураг тараах

-Deepfake порно буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч садар дүрс, бичлэг (Ихэнхдээ алдартай эмэгтэйчүүдийн дүр төрхийг ашигладаг)

Мөн хуулийг АНУ-ын Конгрессын доод танхимд нийт гишүүдийн дийлэнх нь буюу 409:2 саналаар, харин сенатад 100 хувь дэмжлэгтэйгээр батлагджээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ