Ж.Соронзонд ажилгүй байсан хугацааны 24 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэв

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гаргасан гомдлыг 2025 оны 5 дугаар сарын 19-нд Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. Шүүхээс түүнийг тус сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох 24 сая төгрөгийг олгох шийдвэр гаргасан байна. Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг удирдаж ирсэн.
2010 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаярын тушаалаар захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орж байв. Харин сүүлд сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр ажиллаж байгаад, 2024 оны 4 дүгээр сарын 17-нд албан тушаалаасаа дахин чөлөөлөгдсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор шүүхэд гомдол гаргасан нь ийнхүү эцэслэн шийдвэрлэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ