ГУРВАН БАЙРШИЛД ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛНЭ

ДЦС-3, 4 компанируу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн XX хороо, Цагдан хорих 461-р ангийн баруун хойд талын туслах замыг өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд хааж байна. Тиймээс барилга угсралтын ажил хийх явцад хоёр чиглэлийн урсгалтай түр замаар автомашин зорчих аж.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний зам засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш 22:00 цагаас “Гранд плаза”-гаас XI сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 24 цагийн хугацаатай хаана. Харин хойд эгнээг 22-ны 22:00 цагаас 24-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажил хийхээр болсон байна. Мөн Шадивлан зуслангаас Дамбадаржаа хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Дөт” хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх хоёр км замыг маргаашийн 01:00 цагт хааж, зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальтбетон хучилтын ажил хийх бөгөөд энэ сарын 27-ны 06:00 цагт нээхийг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ