БНХАУ ХОВОР МЕТАЛЛД ТАВИХ ХЯНАЛТАА СУЛРУУЛСАНГҮЙ

img

 

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг “тарифын дайнд” түр эвлэрээд буй. Гэвч БНХАУ АНУ-д цохилт өгөх стратегийн давуу тал болох газрын ховор элементэд тавих хяналтаа сулруулсангүй.  АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Женевт хэлэлцээр хийж тохиролцоонд хүрсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын талаас “тарифын бус” хоригуудаа зогсоохоо амлалт өгсөн байдаг. БНХАУ-ын тарифын бус хориг тавигдсан ч газрын ховор элементийн экспортын хориг хэвээр үлджээ. Тус улс өнгөрсөн 4-р сарын 4-ний өдөр АНУ-ын тарифын бодлогын хариу арга хэмжээ болгож газрын ховор элементийн экспортын зөвшөөрлийн шинэ журам гаргасан байдаг. Энэ журмын дагуу экспорт бүрт тусгай зөвшөөрөл шаардах болсон юм. БНХАУ-ын хариу арга хэмжээ болсон газрын ховор элементийн экспортын шинэ журам нь АНУ-ын цэрэг батлан хамгаалах салбар, өндөр технологи, онгоц, чип зэрэг салбаруудад түгшүүр үүсгээд байна.  

АНУ-ын зүгээс, БНХАУ-ын төлөөлөгчид хэлэлцээрийн үеэр экспортын хязгаарлалтаа цуцална гэж мэдэгдсэн. Гэвч үнэн хэрэгтээ хяналтаа улам чангатгаж, бүртгэлгүй хилээр гарах ховор элементийн урсгалыг ч барьж байна. Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын үйлдвэрлэгчид соронзны экспортын зөвшөөрөл авч эхэлсэн нь шинэ журам хэрэгжиж буй жишээ мөн.  Тухайлбал, “Volkswagen” компанид ховор элементийн экспортын зөвшөөрөл нь гарсан нь Хятадын геополитикийн мессеж гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ газрын ховор элементийн олборлолт, боловсруулах зах зээлийн гол тоглогч хэвээр байгаа бөгөөд энэ давуу талаа АНУ-ын шахах зэвсэг болгон ашигласаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jane Marcus:
THE BLACK MIRROR IS POWERFUL. Who could believe that I would be rich someday? but Baba Powers made it possible with the black mirror which I purchased from him. Thanks to him because the black mirror reveals the secrets, unlock the power. I came across various testimonials which state how the black mirror has been of good and great help to them. I also contacted Baba Powers on his email; Babablackmirrors@gmail.com to also experience it for myself. I am really happy to get the black mirror. Thank you Baba Powers for your special black mirror. You can also view his website and you will see amazing testimonies from people that he has helped. His website is; Babablackmirrorsofpowers.blogspot.com I urge you now to contact him and you will never regret it.
2025-05-31