Х.НЯМБААТАР ТОМ АСАРТ 352.7 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

img

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн төв цэг Д.Сүхбаатарын талбайд томоохон хэмжээтэй асар барьсан. Асрын салхийг хагалж, дөрөвдүгээр сарын 8-14-ний хооронд хоолны өдөрлөг буюу "UB food festival"-ийг зохион байгуулсан. Энэхүү өдөрлөгийг 600 гаруй сая төгрөгөөр зохион байгуулсан гэх мэдээлэл гарч, олны шүүмжлэлийг багагүй дагуулсан. Мөн дөрөвдүгээр сарын 26, 27-нд “Франц хотхон” соёл уламжлал, аялал жуулчлалын өдөрлөгийг зохион байгуулсан байдаг.

Тэгвэл дээрх хоёр өдөрлөгийн зардлын "ШИЛЭН ДАНС"-ны мэдээлэл нээлттэй байршжээ. "ШИЛЭН ДАНС"-ны нээлттэй мэдээллээс харахад, нийт 352 сая 711 мянган төгрөгийг хоёр өдөрлөгийн үйл ажиллагааны зардлуудад зарцуулсан байна. Тодруулбал,

"УБ фүүд фестиваль" - Цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр 70 хувь - 12 сая 849 мянга

"УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 70 хувь - 13 сая 678 мянга

"УБ фүүд фестиваль" Хэвлэлийн төлбөр 70 хувь - 11 сая

"УБ фүүд фестиваль" Гэрлэн чимэглэл 70 хувь - 5.3 сая

"УБ фүүд фестиваль" Пос машины төлбөр - 5.2 сая

"УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 70 хувь - 13.3 сая

"УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 70 хувь - 13 сая 440 мянга

"УБ фүүд фестиваль" Гэрлэн чимэглэл 70 хувь - 12 сая 950 мянга

"УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 70 хувь - 8 сая 820 мянга

"УБ фүүд фестиваль" Ажил үйлчилгээний төлбөр 70 хувь - 9.8 сая

"УБ фүүд фестиваль" Улаан туузан хаалт 70 хувь - 7 сая төгрөг

"УБ фүүд фестиваль" Асар түрээс 50 хувь - 7 сая 350 мянга

"УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 70 хувь - 12 сая 460 мянга

"УБ фүүд фестиваль" Хэвлэлийн төлбөр 70 хувь - 14.7 сая

"УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 70 хувь - 13.8 сая

"УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 70 хувь - 13 сая 860 мянга

"УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 70 хувь - 13 сая 993 мянга

"УБ фүүд фестиваль" Био зөөврийн 00 түрээс 70 хувь - 8 сая 346 мянга

"УБ фүүд фестиваль" Лед хөгжим түрээс 70 хувь - 11 сая 270 мянга

"УБ фүүд фестиваль" Харуул хамгаалалт 70 хувь - 6 сая 468 мянга

"УБ фүүд фестиваль" Дуучны төлбөр - 19 сая төгрөг /5+14 сая/

"УБ фүүд фестиваль" Цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр - 5 сая 506 мянга

"УБ фүүд фестиваль" Хөтлөгчийн төлбөр 70 хувь - 7 сая 350 мянга

"УБ фүүд фестиваль" Асар түрээс 50 хувь - 7 сая 350 мянга

"УБ фүүд фестиваль" Хэвлэлийн төлбөр 30 хувь - 6.3 сая

"УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 30 хувь - 5 сая 924 мянга

"УБ фүүд фестиваль" Гэрлэн чимэглэл 30 хувь - 5 сая 550 мянга

"УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 30 хувь - 5 сая 340 мянга

"УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 30 хувь - 5 сая 862 мянга

"УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 30 хувь - 5.7 сая

"УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 30 хувь - 5 сая 940 мянга

"УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 30 хувь - 5 сая 997 мянга

"УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 30 хувь - 5 сая 760 мянга

"Франц хотхон" Асар түрээс 70 хувь - 9 сая 471 мянга

"Франц хотхон" Лед гэрэл карказ түрээс 70 хувь - 13 сая 930 мянга

"Франц хотхон" Пар, мак гэрэл түрээс 70 хувь - 10 сая 857 мянга

"Франц хотхон" Сандал, ширээ түрээс 70 хувь - 5 сая 320 мянга

"Франц хотхон" Лед гэрэл, карказ түрээс 30 хувь - 5 сая 970 мянган төгрөг байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ