УРАН БҮТЭЭЛЧ Д.ДОРЖДЭРЭМИЙН “БҮРЭН БУСЫН ОНОЛ” ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Уран бүтээлч Даваагийн Дорждэрэмийн найм дахь бие даасан үзэсгэлэн “Бүрэн бусын онол” 2025 оны 5-р сарын 17–30-ны өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдэж байна.
Энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчийн 25 жилийн туршлагын үргэлжлэл бөгөөд XX зууны математикч Курт Гёделийн "Бүрэн бусын теоремууд"-аас санаа авч нэрлэгдсэн. Баримал, холимог техник, абстракт хэлбэрээр бүтээгдсэн бүтээлүүд нь уламжлал, байгаль, хүний оршихуй, ухамсар зэрэг сэдвийг орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлжээ.
Д.Дорждэрэмийн бүтээлүүд Монгол болон олон улсын нэр хүндтэй музей, цуглуулгад хадгалагддаг бөгөөд түүний урлаг дахь байр суурийг бататгасаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ