Төр бужигнах хойгуур...

img

 

АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг өчигдөр 200 төгрөгөөр нэмсэн байсан. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Зарим ААН-үүдээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай саналыг ирүүлж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон.

Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн түүнчлэн, эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно.

Эдгээр ААН-үүдтэй бүх төрлийн шатахууны өртөг болон үнийн асуудлыг бууруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг ард, иргэдэд мэдэгдье...

 

Сүүлийн өдрүүдэд Монголын улс төр, эдийн засгийн салбарт нэгэн зэрэг “шатахуун” нэмсэн нь гал дүрэлзүүлж эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал улс төрийн төв цэгт очиж, эрх баригч намын дотор талд хүчтэй маргаан үүссэн энэ үед шатахуун импортлогчид литр тутмын үнийг гэнэт 200 төгрөгөөр нэмэв. Гэнэтийн энэ өсөлт нь улс орны тогтворгүй байдлыг далимдуулсан зохион байгуулалттай алхам байж болзошгүй .

Хэзээд “гаднын зах зээл”-ийг бамбай болгодог импортлогчид

Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний 90 гаруй хувийг ганц хоёрхон томоохон импортлогч компани хянадаг. Тэдний хувьд гадаад зах зээл дэх үнэ өссөн гэх шалтгаан байнга л бэлэн байдаг. Гэвч сүүлийн сард ОХУ-ын түүхий тосны үнэ тогтвортой байсаар байхад дотооддоо ийм огцом өсөлт хийх нь эдийн засгийн үндэслэл гэхээсээ илүү улс төрийн сул талыг овжиноор ашигласан явуулга мэт харагдаж байна.

 Шатахууны үнэ төрөөс хамааралтай, харин төр нь импортлогчдоос хараат

Эдийн засгийн бодлого хэрэгжүүлэгч Сангийн яам, ЗГХЭГ ч энэ огцом өсөлтөд бодит тайлбар өгөөгүй. Шатахууны үнийг "зах зээл шийддэг" гэх ч төр нь үнэндээ хэдхэн монополь компанийн аясаар эргэдэг жишгийг баталлаа. Ийм үед Үндэсний аюулгүй байдал, өргөн хэрэглээний стратегийн бараа болох шатахуун дээр дорвитой бодлого хэрэгжүүлэхийн оронд хэн нэгнийг "унагах"-ын төлөө улстөрчид өөрсдөө завгүй сууна.

 Ард түмэн төлдөг, харин эрх мэдэлтнүүд чимээгүй

Шатахууны үнэ нэмэгдэх бүрт инфляц дагаад өсдөг. Иргэдийн цалин өсөөгүй байхад тээврийн зардал, хүнсний үнэ, үйлчилгээний тариф ээлж дараалан нэмэгдэнэ. Энэ бүгдийн төлбөрийг эцсийн дүндээ жирийн иргэн л төлдөг. Харин шатахуун оруулж ирдэг хэдэн компани, тэдний ард нуугдсан улстөрчид хэзээ ч хариуцлага хүлээдэггүй.

Улс төрийн тогтворгүй байдлыг хэн бизнес болгов?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг УИХ-д огцруулах санал барьж буй энэ эмзэг үед шатахууны үнийг зориудаар нэмэгдүүлсэн нь улс төрийн хүндрэлийг гүнзгийрүүлэх, олон нийтийн бухимдлыг улам тэлэх хорлонтой хэрэг биш гэж үү? Төрийн дотоод тогтворгүй байдлыг далимдуулан бизнесийн бүлэглэл ашиг хонжоо хайж эхэлсэн бол энэ нь зүгээр нэг эдийн засгийн асуудал биш, харин улс орны тусгаар тогтнол, ард иргэдийн амьдралд заналхийлж буй эрх мэдэл, ашиг сонирхлын хуйвалдаан.

Монгол Улсад шатахууны үнийн өсөлт ганц эдийн засгийн хүчин зүйлсээс үүдэлтэй биш. Улс төрийн эмх замбараагүй байдлыг далимдуулж, бизнесийн бүлэглэл, улстөрчдийн хамтарсан зохион байгуулалттай ашиг хонжоо хайлт болсныг үгүйсгэх аргагүй. Төрийн бодлого “тэнцвэрт байдал” гэх нэрээр дотоодын хэдхэн компанид найр тавьсаар байгаа нь ард түмнийг туйлдуулж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
2025-10-31
mark helene:
CONSULT A LICENSED BTC / ETH RECOVERY EXPERT -SPEED ETHICAL RECOVERY HACKER I'm Mark Helene from the United States, and I'm here to testify about what SPEED ETHICAL RECOVERY did for me last month. I met a man online last month who claimed to be from the United States as well, but I don't know that he was a scanner. We became good friends and he explained everything to me about investing in cryptocurrencies, and I agreed to everything. I invested $169,000, and after a few days, he stopped paying attention to me because I refused to pay him again, and he stopped communicating with me after that. I found out it was a scam, so if you're in a similar scenario or are dealing with one now, get in touch with them using the information below 👇 Website ; https://speedethical-recovery.lovable.app mail ; speedethicalrecovery@hotmail.com WhatsApp ; +44 7394 810353
2025-09-21
MICHAEL GARD:
Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
2025-07-19