ХУД-ИЙН 23-Р ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ТӨСӨВ ШИЙДЭГДЛЭЭ

img

 

Сүүлийн жилүүдэд Нийслэлийн барилгажилт эрс нэмэгдэхийн хэрээр сургууль цэцэрлэгийн хомстол эхэлсэн. Нэн ялангуяа нийслэлийн Хан-уул дүүрэгт улсын сургууль хомстолтойгоос харьялалын бус сургуулиудад суралцаж буй нь түгжрэлийн гол эх үүсвэр болж буй. Тодруулбал ХУД-ийн 23-р хороо 3400 мянга гаруй өрх, 11 мянган оршин суугчтай. Гэвч улсын нэг сургуульгүй байсаар ирсэн нь төлөвлөлтийн нийтлэг алдаа юм. Тиймээс 23-р хорооны хүүхдүүд хоёр буудлын цаана байрлах 34-р сургуульд хүүхдүүд хичээллэдэг байв.

Харин 2024 оноос Хан-Уул дүүргийн 23-р хороонд 960 хүүхдийн багтаамжтай сургууль барих ажлыг эхлүүлсэн ч улсын төсвийн асуудлаас үүдэн барилгын ажил удаашралтай байсныг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан анхаарч, шаардлагатай төсвөөс 6 тэрбум төгрөг олгохоор болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан тус ажлынхаа хүрээнд төсөв нь шийдэгдээд буй сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: “Хан-Уул дүүргийн 23-р хороо Яармагт баригдаж байгаа улсын ганц сургуулийн барилгын ажилтай танилцаж байна. Энэ сургуулийн барилгын ажил 2024 онд эхэлсэн. Барилгын ажил графикийн дагуу явагдаж байна. Тус сургуулийн барилга 18 тэрбум төгрөгөөр баригдана. Гэтэл энэ онд нийслэл дээр 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан байна. Барилгын компанийн зүгээс 11-р сард ашиглалтад оруулах гээд зорьж өөрсдийн хөрөнгөөр барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна. Харин одоо нийслэлээс олгох төсвөө нэмэгдүүлж, барилгын ажлаа дуусгах шаардлагатай байна. Нийслэлийн төсөвт тус сургуулийн барилгын зардлыг шийдэхэд анхаарч ажиллана” гэсэн юм.

Сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нийслэлийн замын түгжрэлийн гол шалтгаан болж буй нь үнэн. Тиймээс нийслэлийн автозамын түгжрэлийн буурах бодитой гаргалаа нь улсын сургууль. Хан-Уулын 23-р хорооны эцэг эхчүүд ч улсын сургуультай болох юм бол замын түгжрэл дүүрэг хороо дамжин явах сонирхолгүй хэмээн онцолж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сувд:
Хөөшээ тэр ХУД 14р хороо 59р сургуулиа нэг очоод хараатхааач арай доромжилох юмаа аймаг сум ч ийм байхгүй дэээ биеийн тамирын заалгүй сургууль гэд бодл доо 2 хүн ч зөрхөөргүй нарийхан. Зураг төсөл нь уул нь батлагдчихсан юм гэсэн штээ дараа дараагын арга хэмжээгээ ав лдааа хурдан эхлүүлээчэээ сургуулийн барилгаа
2025-05-27
Байрлал яг хаана вэ
2025-05-27
Анхмаа:
Энэ сургуулийг харж нүүж ирсэншдээ яанаа 9сард орохгүй юм уу 11сар хүртэл 34т явуулахнээ тэр сургуульд нэг ширээнд 3хүүхэд суудаг 60 70 хүүхэдтэй ангитай гэсэншдээ хэлсэн ярьсан хугацаандаа оруулцан бол улсын ажил хайнга байна шүү төсөв мөнгөө эртхэн шийдээд өгцөн л гээд бсан
2025-05-26
undarmaa oyunchimegф:
11сард яаг орох уу ътэр болтол 34т өгөх нээ авахнуу олон хүүхэдтэй гээд байналээ
2025-05-26