ОХУ УКРАИН ХОРИГДОЛ СОЛИЛЦЛОО

Орос-Украины талууд дайн эхэлснээс хойших хоригдол солилцох хамгийн том ажиллагааг эхлүүллээ. Хоригдол солилцох ажиллагаа нийт 3 үе шаттай бөгөөд талууд эхний солилцоо энэ сарын 16-д эхэлсэн. Харин Бямба гарагт буюу тавдугаар сарын 24-ны өдөр Орос, Украины талууд олзлогсод солилцох томоохон ажиллагааны хоёр дахь үе шатны хүрээнд тус бүр 307 цэргийн алба хаагчийг сулласан байна. Тэгвэл өчигдөр буюу ням гарагт талууд тус бүр 303 цэргийг сулласан тухай CNN онцолжээ.
Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Эх орныхоо төлөө байлдсан 303 цэрэг гэртээ эргэн ирлээ. “1000 хүнийг 1000 хүнээр солилцох тохиролцооны гурав дахь үе шат ийнхүү амжилттай хэрэгжлээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Энэ удаагийн цэрэг солилцоогоор Украины Зэвсэгт хүчний цэргүүд, Үндэсний гвардийнхан, Улсын хил хамгаалах албаны ажилтнууд болон Тээврийн тусгай албанд харьяалагддаг алба хаагчид эх орондоо иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ