Өдөртөө +28…+30 хэм дулаан

img

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-р сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

2025 оны 05-р сарын 26-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө нутгийн зүүн хагаст халж Монгол-Алтайн уулархаг нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +16...+21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +6...+8 градус, бусад хэсгээр +11…+13 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jane Marcus:
THE BLACK MIRROR IS POWERFUL. Who could believe that I would be rich someday? but Baba Powers made it possible with the black mirror which I purchased from him. Thanks to him because the black mirror reveals the secrets, unlock the power. I came across various testimonials which state how the black mirror has been of good and great help to them. I also contacted Baba Powers on his email; Babablackmirrors@gmail.com to also experience it for myself. I am really happy to get the black mirror. Thank you Baba Powers for your special black mirror. You can also view his website and you will see amazing testimonies from people that he has helped. His website is; Babablackmirrorsofpowers.blogspot.com I urge you now to contact him and you will never regret it.
2025-05-31