Ардчилсан намын хөтөлбөр, үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр ХУД-ийн АН зохион байгууллаа

img

 

 

Орон даяар хэлэлцүүлэгдэж буй Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төслийн есөн дүүргийн отгон хэлэлцүүлэг Хан-Уул дүүрэгт өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 160 гаруй гишүүд дэмжигчид ирж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлд өөрсдийн байр суурь, саналыг илэрхийлэв.

 

 

Дүүрэгт ажиллаж буй Ажлын хэсгийн ахлагчаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажиллаж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Ардчилсан намын хөтөлбөрийн төслийг Улс төр, намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Хүрэлтулга танилцуулав. Тэрбээр Ардчилсан нам ардчилсан, эрх чөлөөт, хувийн өмчид суурилсан, хөгжингүй Монгол Улсыг цогцлооно хэмээн алсын харааг тодорхойлсон хэмээгээд Ардчилсан нам үндэсний, хувь хүний, эдийн засгийн, шударга ёсны, улс төрийн эрх чөлөөг үнэт зүйл болгон тунхагласныг онцлов.

Дараа нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн төслийг Ардчилсан намын хуульч Д.Хишгээ танилцуулав. Тэрбээр Улс төрийн намын тухай хууль 2023 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 2025 онд багтаж улс төрийн намууд дүрмээ шинэчлэн батлах шаардлага үүссэн. Ингээд 2025оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Үндсэн дүрмийг шинэчлэх, хөтөлбөрийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч, өнгөрсөн гурван сарын хугацаанд төслийг боловсрууллаа. Үндсэн дүрмээр намын санхүүжилтийг илүү тодорхой болгож, гишүүнчлэлийн процессыг нарийн тусгаж өгсөн. Мөн шинэчилсэн дүрмээр “Хяналтын ерөнхий хороо”, “Хяналтын зөвлөл” байгуулагдаж байгаа гэхчилэн олон дэвшилттэй өөрчлөлт орсон гэлээ.

Үүний дараа танилцуулгатай холбогдуулан дүүргийн гишүүд дэмжигчид санал бодол байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлэгт:

- Намын шинэ дүрмийн төсөлд тусгах гол өөрчлөлтүүдийг Ардчилсан намын хуулийн зөвлөх Д.Хишгээ

- Намын Хөтөлбөрийг Ардчилсан намын ХЭГ-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Хүрэлтулга нар тус тус танилцуулж, гишүүдийн оролцоо, дуу хоолойг чухалчлан, нээлттэй санал солилцлоо,

- Залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх асуудлыг онцоллоо.

- Энэхүү дүрмийн өөрчлөлт нь Ардчилсан намын шинэчлэлийн бодит алхам болж, эв нэгдэл, ил тод байдал, шинэ хандлагын эхлэл боллоо.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ