Франц Вьетнам 9 тэрбум долларын гэрээ байгуулав

img

 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эхнэртээ "алгадуулж" буй бичлэг цахим орчинд тархсан. Уг үйл явдал Вьетнамын нийслэл Ханойд Францын Ерөнхиылөгчийн онгоц газардах үед болсон бөгөөд Эммануэль Макроныг бууж ирэхийг хүлээн бэлтгэж байсан сэтгүүлчид  бичиж авчээ. Эммануэль Макроны дуулиан дагуулсан Вьетнамын айлчлал амжилттай болж талууд 9 тэрбум еврогийн томоохон гэрээ байгуулаап байна. 

Франц Вьетнамын хооронд байгуулсан уг гэрээ  агаарын тээвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийн томоохон салбаруудаас эхлээд батлан хамгаалах, эрчим хүч, технологи зэрэг өргөн хүрээг хамарч байна. 

Францын хувьд Вьетнамын тав дахь том худалдааны түнш бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2024 онд 5.42 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны үзүүлэлтээс 12.9 хувиар өссөн байна.

Үүнээс гадна Франц нь Вьетнамд хөрөнгө оруулж буй 147 улсын дотор 16-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд нийт 3.95 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 700 төсөл хэрэгжүүлж байгаа нь тус улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буйг харуулж байна. Үүнээс гадна

Франц улс нь Вьетнамд хөгжлийн тусламж үзүүлдэг Европын тэргүүлэх хандивлагч орнуудын нэг бөгөөд одоог хүртэл нийт 16.7 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээлийг Вьетнамд олгосон байна. Энэхүү санхүүжилт нь Вьетнамын дэд бүтцийг шинэчлэх, хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, ногоон эдийн засаг руу шилжих, мөн банк санхүү, технологийн салбар дахь шинэчлэлийг дэмжих төслүүдэд зориулагдаж буй юм.

Стратегийн түншлэл шинэ шатанд

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны энэ удаагийн айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргах, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой гэдгийг хоёр тал онцолж буй. Түүнчлэн Вьетнам нь Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь Францын чухал стратегийн түнш гэдгийг Францын тал тодотгож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jane Marcus:
THE BLACK MIRROR IS POWERFUL. Who could believe that I would be rich someday? but Baba Powers made it possible with the black mirror which I purchased from him. Thanks to him because the black mirror reveals the secrets, unlock the power. I came across various testimonials which state how the black mirror has been of good and great help to them. I also contacted Baba Powers on his email; Babablackmirrors@gmail.com to also experience it for myself. I am really happy to get the black mirror. Thank you Baba Powers for your special black mirror. You can also view his website and you will see amazing testimonies from people that he has helped. His website is; Babablackmirrorsofpowers.blogspot.com I urge you now to contact him and you will never regret it.
2025-05-31