"Volvo Cars" 3000 ажлын байр цомхотгоно

img

Шведэд төвтэй автомашин үйлдвэрлэгч "Volvo Cars" зардлаа бууруулах төлөвлөгөөний хүрээнд 3,000 орчим ажилтнаа цомхотгох мэдэгдлээ. Тус компанийн мэдээлснээр цомхотгол Швед дэх оффисын ажилтнуудад хамаарна гэжээ. Өнгөрсөн сард Volvo Cars (Хятадын Geely Holding компанийн эзэмшилд байдаг) 1.9 тэрбум ам.доллар бүхий шинэчлэлийн “үйл ажиллагааны төлөвлөгөө” хэрэгжүүлэхээ зарласан байдаг.  "Volvo Cars"-ийн Гүйцэтгэх захирал Хокан Самуэльссон, “Автомашины салбарын хувьд хүндхэн цаг үе ирээд буй тул бид энэхүү шийдвэрийг гаргалаа. Хичнээн хэцүү байсан ч эцэстээ  Volvo Cars-ийн төлөө шийдвэр юм гэжээ.

"Volvo Cars" компанийн энэ оны эхний 4 сарын борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурсан байна.  "Volvo Cars"-ийн төв байр болон хөгжүүлэлтийн оффис Шведийн Гётеборг хотод байрладаг бөгөөд тус компани Швед, Бельги, Хятад болон АНУ-д томоохон үйлдвэрлэлийн үйлдвэрүүдтэй. "Volvo Cars" анх АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford-ын эзэмшилд байсан ч 2010 онд Хятадын Geely компанид зарагдсан билээ. Тус компани 2021 онд бүх автомашинаа 2030 он гэхэд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэж мэдэгдэж байсан ч Д.Трампын тариц болон зах зээлийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор зорилтоо хойшлуулж байна.

2025 он дэлхийн автомашины зах зээлд томоохон сорилт учирсан хүнд жил болох төлөвтэй байна. Тухайлбал, Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan" энэ сарын эхээр дэлхий даяар дахин 11,000 ажлын байр цомхотгож, 7 үйлдвэрээ хаахаа мэдэгдсэн. "Nissan" компанийн борлуулалт Хятад, АНУ-д эрс буурсан бол Honda болон Mitsubishi-тэй хамтархаар төлөвлөж байсан нэгдэл нь ч нурж унасан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jane Marcus:
THE BLACK MIRROR IS POWERFUL. Who could believe that I would be rich someday? but Baba Powers made it possible with the black mirror which I purchased from him. Thanks to him because the black mirror reveals the secrets, unlock the power. I came across various testimonials which state how the black mirror has been of good and great help to them. I also contacted Baba Powers on his email; Babablackmirrors@gmail.com to also experience it for myself. I am really happy to get the black mirror. Thank you Baba Powers for your special black mirror. You can also view his website and you will see amazing testimonies from people that he has helped. His website is; Babablackmirrorsofpowers.blogspot.com I urge you now to contact him and you will never regret it.
2025-05-31