Эммануэль Макрон: Хосуудын дунд болдог жирийн наргиан байсан

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эхнэр Брижит Макронтой Вьетнамд айлчлах үедээ муудалцаж буй бичлэг цахим орчинд viral болж байна. Онгоц газарлах үед Францын тэргүүн хатагтай Ерөнхийлөгчийг хоёр гараараа нүүр лүү түлхэж байгаа нь хэвлэлийнхний дуран буусан бөгөөд удалгүй цахим орчинд түгсэн байдаг. Эхнэртээ түлхүүлсэн Эммануэль Макрон хэсэг гайхаж байснаа удалгүй царайгаа төв болгосноор онгоцноос буусан байдаг.
Эммануэль Макрон Брижит Макрон нарын харилцаа хэвийн бус байгаа нь онгоцноос буух үедээ хөтлөлцөлгүй шатны бариулаас түшин бууж буйгаас шууд харагдаж байна хэмээн барууны хэвлэлүүд онцолж эхэлсэн юм. Харин Эммануэль Макроны хувьд эхнэртэйгээ хэвийн харилцаатай байгаагаа мэдэгдсэн бөгөөд харин цахим орчинд viral болж буй бичлэгийг хосуудын хооронд болдог наргиан байсан гэж тайлбарлаад байна.
Тэрээр, "Энэ бичлэг бол зүгээр л нэгнээ шоглож буй үйлдэл бөгөөд үүнийг хүндрүүлж үзэх, ямар нэг онолоор тайлбарлах шаардлагагүй" хэмээн онцолжээ. Харин Эммануэль Макроны тайлбараас өмнөхөн Францын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба хосуудыг хэрэлдэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ