СКҮҮТЭР МОПЕДООС ГЭМТЭХ, НАС БАРАХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

img

 

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар /2022-2024/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгджээ.

2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт юм.  Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 93.0 хувь нь /495/ нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь нь /485/ ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.  2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байна. Мөн тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.

Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:

▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн -72.0 хувь /383/

▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -17.5 хувь /93/

▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -9.0 хувь /48/

▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.5 хувь /8/ тус, тус бүртгэгджээ.

Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jane Marcus:
THE BLACK MIRROR IS POWERFUL. Who could believe that I would be rich someday? but Baba Powers made it possible with the black mirror which I purchased from him. Thanks to him because the black mirror reveals the secrets, unlock the power. I came across various testimonials which state how the black mirror has been of good and great help to them. I also contacted Baba Powers on his email; Babablackmirrors@gmail.com to also experience it for myself. I am really happy to get the black mirror. Thank you Baba Powers for your special black mirror. You can also view his website and you will see amazing testimonies from people that he has helped. His website is; Babablackmirrorsofpowers.blogspot.com I urge you now to contact him and you will never regret it.
2025-05-31