Экологийн цагдаагийн алба “Хашаандаа мод тарья” аянд нэгдлээ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүднээс мод тарих, ургуулах, арчлах ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 онд “Зөв мод-зөв арчилгаа”, 2022 онд “Байгалиа бүтээе”, 2023 онд “Мод тарьж байгалиа бүтээе”, 2024 онд “Хүн бүр мод тарьцгаая”, “Алтан намар мод тарих “цаг гэсэн аянуудыг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан.

Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1 сарын хугацаатай “Хашаандаа мод тарья” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Үндэсний мод тарих өдрүүд жил бүрийн 5, 9 дүгээр сарын 2 дахь 7 хоногийн бямба гарагт тохиодог байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн 05, 09 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан нь  бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй.

 Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж байгуулах гэсэн 3 зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд хот суурин газарт ногоон байгууламж байгуулах тэр дундаа хашаандаа мод тарих, арчлах, ургуулах чиглэлээр “Мод тарих хамгийн ойр газар бол таны хашаа” уриалга гаргаж, иргэд олон нийтэд мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш энэ хаврын тариалалтыг тооцохгүйгээр улсын хэмжээнд нийт 100 орчим сая модыг тарьж, ургуулаад байгаа бөгөөд өнгөрсөн онд нийт таригдсан содны ургалтын байдалд дүн шинжилгээ хийхэд 80-85 хувийн ургалттай байгаа гэсэн дүгнэлт гарсан.

Мөн түүнчлэн үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлэхээс өмнө манай орны ойгоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлж байсан бол тус хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш ойгоор бүрхэгдсэн талбай 13.217.2 мян.га болсон бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.45 хувь болж өөрчлөгдсөн.

Иймд иргэд, байгууллагыг дээрх арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, Хашаандаа мод тарихыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jane Marcus:
THE BLACK MIRROR IS POWERFUL. Who could believe that I would be rich someday? but Baba Powers made it possible with the black mirror which I purchased from him. Thanks to him because the black mirror reveals the secrets, unlock the power. I came across various testimonials which state how the black mirror has been of good and great help to them. I also contacted Baba Powers on his email; Babablackmirrors@gmail.com to also experience it for myself. I am really happy to get the black mirror. Thank you Baba Powers for your special black mirror. You can also view his website and you will see amazing testimonies from people that he has helped. His website is; Babablackmirrorsofpowers.blogspot.com I urge you now to contact him and you will never regret it.
2025-05-31