АНУ ХЯТАД ОЮУТНУУДЫН ВИЗИЙГ ЦУЦАЛНА

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Хятад оюутнуудын визийг цуцлах арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ. АНУ-ын Төрийн департаментаас авч хэрэгжүүлэх энэхүү бодлогын хүрээнд Хятадын Комунист намтай холбоотой болон онц чухал салбарт бэлтгэгдэж байгаа хятад оюутнуудын визийг цуцлах гэж байна.
Мөн Хятад болон Хонконгоос АНУ-д суралцахаар ирэх оюутнуудын виз мэдүүлгийг сайтар хянахын тулд визний шалгуурыг дахин шинэчлэхээр болжээ. АНУ-ын хувьд хятад оюутнуудыг сургах тал дээр ийнхүү хориг тавьж байгаа нь хоёр их гүрний технологийн салбар дахь уралдаан, геополитикийн өрсөлдөөнөөс үүдэлтэй. Open Doors-ын тоо баримтаас үзвэл АНУ-д суралфах Хятад оюутны тоо 2009 оноос хойш тогтмол тэргүүлж Энэтхэгийн оюутны тооноос давжээ. Мөн Хятад Америкийн боловсролын байгууллагын уялдаа нягт болж, АНУ-ын их дээд сургууль, аж үйлдвэр, шинжлэх ухааны салбарт Хятад мэргэжилтнүүд давамгайлах болжээ. Тиймээс АНУ технологийн ертөнцөд хүчирхэгжиж буй Хятадыг өрсөлдөгч хэмээн харж эхэлсэн учир ийнхүү хятад мэргэжилтэн бэлтгэх тал дээр хянамгай хандаж эхлээд байна.
Дональд Трампын засаг захиргаа энэ долоо хоногт оюутны визны ярилцлагын цагийг цуцлах арга хэмжээ авсан бол өнгөрсөн долоо хоногт Харвардын их сургууьд оюутан элсүүлэхийг хориглох шийдвэр гаргаад байна. Хэдийгээр уг шийдвэрийг шүүхээс цуцалсан ч гадаад оюутан элсүүлэх босго өндөрсөх магадлалтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ