Hailey Bieber-ийн Rhode брэнд 1 тэрбум доллароор зарагдлаа

Загвар өмсөгч Hailey Bieber-ийн гоо сайхны Rhode брэнд 1 тэрбум доллароор зарагдлаа. Тус брэндийг алдарт Elf Beauty худалдан авах хэлцэлд хүрсэн байна. Elf beauty брэнд 2023 онд Naturium-г 355 сая доллароор худалдан авсан байдаг. Харин энэ удаад Hailey Bieber-ийн Rhode брэндээр өргөжиж байна.
Hailey Bieber Rhode-ийг 2022 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнгөрсөн оны борлуулалт нь 212 сая долларт хүрчээ.
Ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүний сайт дээр зарагдаж, маш хурдан борлуулагдаж дуусдаг Rhode брэнд ердөө 10 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Гэвч хацар өнгөлөгч болон уруул өнгөлөгчтэй утасны гэр нь дэлхий даяар алдаршаад байна.
Харин Rhode-ийг худалдан авч буй Elf beauty нь залуу охидын нүүр будалт арьс арчилгааны зах зээлд хэдийн ноёрхлоо тогтоожээ. Нийт үйлдвэрлэлийнх нь 75 хувь нь Хятадад төвлөрдөг Elf брэнд Дональд Трампын импортын татварт ихээхэн өртөж байна. Тодруулбал Elf брэндийн хувьд 2019 оноос мөрдөгдөж буй тариф дээр одоогийн тарифыг нэмээд нийт 55 хувийн гаалийн татвар төлж эхэлжээ. Тиймээс ирэх наймдугаар сарын 1-ээс эхлэн бүх багцынхаа үнийг нэг доллараар өсгөж байна .
Ихэнх бүтээгдэхүүн нь 10 доллараас доош үнээр худалдаалагддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ