ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ ӨЛСГӨЛӨН ХЯНАЛТААС ГАРЧ БАЙНА

img

 

Газын төв хэсэгт байрлах хүнсний агуулах руу өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс дайран оржээ. Дэлхийн хүнс хөтөлбөрийн мэдээлж байгаагаар агуулах руу дайрсан Газын оршин суугчид руу Израилын талаас гал нээж 2 хүн амиа алдаж, 47 хүн шархджээ. Израилын бүслэлтийн улмаас Газын зурваст бүтэн 3 сарын хугацаанд хүнс ачсан хүмүүнлэгийн машинууд нэвтэрч чадаагүй. Тиймээс Газын зурвас дахь өлсгөлөн даамжирч, хяналтаас бүрэн гарчээ. Яг одоо Газын оршин суугчдад хүргэх хүнсний хангамжийг нэмэгдүүлэхгүй бол нөхцөл байдал хүнд байна хэмээн дэлхийн хүнс хөтөлбөрөөс анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт Израилын талаас бүслэлтийг сулруулж хүнс ачсан тусламжийн машиныг нэвтрүүлж эхэлсэн. Гэвч Газын иргэдийн хүнсний хангамжийг хүртээмжтэй байлгах хэмжээнд хүрч чадахгүй байгаа нь агуулах руу бөөндөө дайрч буй үйлдлээс харагдаж байна. Израилын мэдээлж байгаагаар, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж болох хүнс ачсан 121 ачааны машиныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн. Үүнд гурил,будаа, бусад хүнсний бүтээгдэхүүн орсон гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ