Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

2025-05-30, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4
Аргын тооллын: 2025-05-30, Баасан гараг
Наран ургах шингэх: 04:59-20:41
Үс засуулбал: Бие эрхтний, хүч сайжирна.
Аргын тооллын 5 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 4, ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН Өглөгт охин одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ