Газын зурваст 60 хоног гал зогсоно

img

 

Газын зурваст 60 хоногийн хугацаанд гал зогсоохыг Хамас болон Израилын талууд зөвшөөрчээ. Мөн 60 хоногоор гал зогсоох уг саналыг АНУ-д хүргүүлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурваст гал зогсоох асуудлаар мэдэгдэл хийх төлөвтэй байна. Уг саналд  барьцаанд байгаа 10 хүнийг суллана. Гэхдээ суллах үйл явцыг 2 үе шаттай зохион байгуулах аж. Мөн ХАМАС бүлэглэл эхний долоо хоногт 20 орчим хүний цогцсыг Израилын талд хүлээлгэн өгнө гэж заажээ. 

Израилын зүгээс өмнө батлагдсан жагсаалтын дагуу Палестины хоригдлуудыг суллана. Үүнээс гадна өлсгөлөнд нэрвэгдээд буй Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг хэвийн явуулах тухай заасан байна. Учир нь Газын зурвас тэр чигтээ өлсгөлөнд нэрвэгдэж, иргэд хүнсний төв агуулах руу дайрч эхлээд байна. Лхагва гарагт Газын төв хэсэгт байрлах хүнсний агуулах руу Палестин иргэд дайран орсон. Дэлхийн хүнс хөтөлбөрийн мэдээлж байгаагаар агуулах руу дайрсан Газын оршин суугчид руу Израилын талаас гал нээж 2 хүн амиа алдаж, 47 хүн шархджээ. Израилын бүслэлтийн улмаас Газын зурваст бүтэн 3 сарын хугацаанд хүнс ачсан хүмүүнлэгийн машинууд нэвтэрч чадаагүй. Тиймээс Газын зурвас дахь өлсгөлөн даамжирч, хяналтаас бүрэн гарчээ. Яг одоо Газын оршин суугчдад хүргэх хүнсний хангамжийг нэмэгдүүлэхгүй бол нөхцөл байдал хүнд байна хэмээн дэлхийн хүнс хөтөлбөрөөс анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт Израилын талаас бүслэлтийг сулруулж хүнс ачсан тусламжийн машиныг нэвтрүүлж эхэлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Becky Smith:
Baba power is Real and powerful. Hello friends, I am Becky Smith. This is so real and unimaginable. When you contact Baba Powers, please never doubt him. Believe whatever he tells you, and do whatever he tells you to do. The black mirror can cast a spell, bring love and light, bring you riches and wealth, fortunes, good luck, power, respect, freedom, success, fame, etc. IN FACT, THE BLACK MIRROR IS A FORTUNE WHICH IS WORTH POSSESSING. I have the black mirror which I bought from Baba Powers and it is awesome and amazing to have it. This is not a fallacy of any type. This is real and this is reality. I will continue to give testimonies online about Baba Powers and his powerful black mirrors. I want the whole world to know of him and how powerful he is and how useful his black mirror has been to me. I beg you to contact him now so that you can also buy the black mirror from him; Babablackmirrors@gmail.com and he also have a website; Babablackmirrorsofpowers.blogspot.com Oh Baba Powers, God bless you always and forever. Thank you.
2025-06-10