худалдааны шүүх Д.Трампын тарифыг хүчингүй болгов

Олон улсын худалдааны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын тарифын шийдвэрийг хүчин төгөлдөр болохоос нь өмнө зогсоолоо. Олон улсын худалдааны шүүх шинэ тарифыг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хориг тавьж байгаа бөгөөд Дональд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хууль зүйн үндэслэлгүй үйлдэл хэмээн дүгнэжээ.
Тодруулбал, АНУ-ын Үндсэн хуулийн дагуу олон улсын худалдааны бодлогыг зохицуулах үндсэн эрх мэдэл Конгрессод харьяалагдана. Харин АНУ-ын Ерөнхийлөгч уг асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхгүй гэдгийг шүүх хэмээн олон улсын худалдааны шүүх шийдвэрлэсэн байна.
Олон улсын шүүхийн төлөөлөгч уг шийдвэрээ танилцуулахдаа:
“Ерөнхийлөгч Дональд Трамп импортын тарифыг улс төрийн хөшүүрэг болгон ашиглаж буй энэ үйлдлийг “хууль ёсны гэж үзэх боломжгүй”. Үүнийг холбооны хуульд хориглосон зүйл заалт бий гэжээ. Тэгвэл Дональд Трампын засгийн газар олон улсын худалдааны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдлээ. Тиймээс олон улсын худалдааны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Дональ Трампын заргыг Вашингтон хот дахь Холбооны тойргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад АНУ-ын Дээд шүүх хүртэл хэлэлцэх боломжтой юм
Олон улсын худалдааны шүүхийн дээрх шийдвэр хөрөнгийн зах зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ. Тухайлбал, Евро, иен болон швейцарь франктай харьцах ам.долларын ханш өсөэ, Европын болон Азийн хөрөнгийн зах зээл мөн өсөлттэй хаагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ