ХУД-ийн 8 дугаар хорооны сургуулийн барилга угсралт 85 хувьтай үргэлжилж байна

img

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74м x 35.4м хэмжээтэй 3 давхар юм. Одоогоор барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлуудыг хийж байна. Уг сургуулийг 2025 онд багтаан ашиглалтад оруулна. Гүйцэтгэгчээр “Алтайн бумбат өргөө” ХХК ажиллаж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ