“Хайраар дүүргэе, хандлагаар хөгжье” төслийг амжилттай зохион байгууллаа

img

 

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан “Коүч Лаб” сургалтын байгууллагатай хамтран 28, 65, 308 дугаар цэцэрлэг дээр хэрэгжүүлсэн “Хайраар дүүргэе, хандлагаар хөгжье” төслийн хаалтын үйл ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

 

 

Тус төсөл нь цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулан өөрийгөө танин мэдэх, хүүхэдтэйгээ болон бусадтай харилцах ур чадвараа хөгжүүлэх, стрессээ удирдаж, эерэг хандлагатай амьдрахад чиглэсэн хоёр сарын сургалт хэлбэрээр хэрэгжсэн юм.

Хаалтын үйл ажиллагаанд сургалтад хамрагдсан 200 гаруй эцэг эх, асран хамгаалагч идэвхтэй оролцож, сурсан мэдсэн зүйлс, амьдралдаа хэрэгжүүлсэн бодит туршлагаа хуваалцсан нь арга хэмжээнд урам зориг, эерэг уур амьсгал нэмсэн онцлох үйл явдал байлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ