“ТЭЦ-3”-т гарсан галыг бүрэн унтраажээ

Хан-Уул дүүрэг 3-р хороо "ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехэд гал гарсан тухай дуудлага өнгөрсөн шөнийн 00:27 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан 01:54 цагт галын тархалтыг зогсоож, 03:21 цагт галыг бүрэн унтраасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ