70 орны бодлого боловсруулагчид Астанад чууллаа

img

 

НҮБ, Европын холбоо, 70 гаруй орны төр ба хувийн хэвшлийн бодлого боловсруулагчид 2025 оны 5-р сарын 29-30-ны өдөр Казахстаны нийслэл Астанад чууллаа. Энэхүү өндөр түвшний уулзалтаар энх тайван, эдийн засгийн хамтын ажиллагаа, хиймэл оюун ухаан, байгалийн баялгийн зохистой ашиглалт зэрэг дэлхий дахины тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нээлтийн үгэндээ зэвсэгт мөргөлдөөн ба худалдааны дайн гаарч, хүчирхийллийн эдийн засгийн хохирол 19 их наяд доллар хүрч буй өнөө цаг үед улс орнууд орнууд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урьд өмнөхөөсөө илүү чухалчлах шаардлага буйг онцлон тэмдэглээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх санаачилга дэвшүүлэв.

Мөн тэрээр Казахстанд хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн шинэчлэлээ толилуулав. Тухайлбал, тус улс хиймэл оюун ухаан, цэвэр эрчим хүчид суурилсан эдийн засгийг тэтгэж, "Крипто хот" байгуулах зорилт тавин ажиллаж байна. Мөн NVIDIA компанитай хамтран секундэд хоёр квинтиллион (2 x 1018) нарийн үйлдэл гүйцэтгэх чадвартай супер компьютерыг суурилуулж, Казахстаны бизнес, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудад нээлттэй болгохоо зарласан. Үндсэн хууль болон дагалдах хууль, эрх зүйн шинэчлэлээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жилээр хязгаарлахын сацуу парламентын нөлөөг нэмэгдүүлж, Засгийн газрыг илүү хариуцлагатай болгох шат дараатай арга хэмжээ авч буй аж. Мөн 2026 онд бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд “Астана Олон улсын форум” нь улс орнуудын харилцан хүндэтгэлд үндэслэсэн хамтын ажиллагааны тавцан болон өргөжнө гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч К.Ж.Токаев онцолсон юм.

Тус форумд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан БНКазУ-ын Шадар сайд Cерик Жумангариний урилгаар оролцож, Казахстаны Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бизнесийн төлөөллүүдтэй уулзаж санал, туршлага солилцов. Дашрамд “Астана олон улсын форум”-ын хүндтэй зочдын нэг нь Оюу толгойн уурхайг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн уул уурхайн “гуру” Роберт Фридланд байлаа.

Форумын оролцогчдод зориулсан тусгай ярилцлагын үеэр тэрээр уул уурхайн салбар өдөр ирэх тусам байгаль орчинд ээлтэй болж байгааг дурдаад, роботууд ашиглан олборлолт хийх, эрчим хүчний хэмнэлттэй технологи хэрэглэх боломжуудыг сонирхуулсан байна. Мөн “критикал минерал” буюу аливаа орны өрсөлдөх чадвар, аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи ашиглахын төлөө уралдаж буйг тэрээр онцолсон. Форумын өмнөх өдөр БНКазУ-ын ерөнхийлөгч К.М.Токаев Роберт Фридландыг хүлээн авч уулзан “Айвенхоу Майнз” компанийн Казахстан дахь зэсийн хайгуул болон бусад асуудлаар ярилцсан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Buy 100% Quality Counterfeit Notes Fake Documents Whats App +447401473736:
i have been dealing with counterfeit bank notes for over 10 years now with producing top currencies such as the famous (USD,GBP,EUR,CAD,AUD) and many other currencies. we use top quality materials to produce our bank notes to make sure that it meet customers satisfaction and we do offer the best services for our customers which is discreet shipping and delivery and and also face to face business in case you would like to see the quality and test some free samples before you order. We do face to face meetup in (Europe, America and Asia ) in case you have been looking to buy some good counterfeit then now is your best chance. we can also assist with exam documents such as (IELTS, TOELF, CPSO, USMLE, CPSN,GEOTHE,OET ) and many more. for more information about our services reach out on Email-: qualitybills-documents@hotmail.com Wickr: Ranko322 Telegram: @Ranko3222 WhatsApp: +447401473736 USE ANY OF THE ABOVE TO CONTATC IF ONLY YOU ARE 100% SERIOUS/ NO TIME WASTERS
2025-06-04
Иргэн:
Фрийдланд цагаан хоёр , таарсан гарууд гэснээс тарвага хаачив
2025-06-03
Муухай юм. Элгээ солиулаад өөдөлсөнгүй дээ.
2025-06-02
иргэн:
Өөө хар хулгайч аа
2025-06-02