УКРАИН ОРОСЫН ГҮНД ЦОХИЛТ ӨГЧ СӨНӨӨГЧ ОНГОЦУУДЫГ НЬ УСТГАЖЭЭ

Украин улс дахин ОХУ-ын гүнд цохилт өглөө. Тодруулбал “Аалзны тор” ажиллагааны хүрээнд Оросын гүн дэх дөрвөн агаарын баазад нисгэгчгүй онгоцоор цохилт өгч, байлдааны онгоцдуудыг нь устгасан гэж Украины Аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна. Аалзны тор ажиллагааны хүрээнд Украины ОХУ-тай хиллэдэг Эрхүүгийн Белая хот дахь бааз, Рязань дахь Дягилево бааз, Мурманскийн ойролцоох Оленя бааз, Иваново дахь агаарын баазууд өртсөн байна. Украины тал ОХУ-ын 40 гаруй сөнөөгч онгоцыг устгажээ. Үүнд стратегийн бөмбөгдөгч ТУ-95, Ту-22М3 болон ОХУ-д маш цөөн үлдсэн А-50 онгоцы нэгийг сөнөөжээ. Украины “Аалзны тор” ажиллагаа нь ОХУ-д 7 орчим тэрбум долларын уг ажиллагаа нь ойролцоогоор 7 тэрбум долларын хохирол учруулсөн бөгөөд тус улсын стратегийн далавчит пуужин тээгчдийн 34 хувийг нь устгасан гэжээ
Ням гарагт (2025-06-01) болсон "Аалзны тор" ажиллагааны хүрээнд нийт 117 нисгэгчгүй онгоцыг Украины талаас хөөргөсөн бөгөөд уг ажиллагааг жил хагас төлөвлөсөн гэж Владимир Зеленский мэдээлсэн юм.
Украины өгсөн цохилт мэргэжлийн түвшин, маш нарийн ажиллагаатай болсон гэж цэргийн шинжээчид онцолж байна
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ