Өдөртөө +21...+23 хэм дулаан

img

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 03-нд ихэнх нутгаар дулаахан байна. 

2025 оны 06-р сарын 02-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 03-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:  

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө дулаарч, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +28...+33 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Get IELTS, TOEFL, PTE, CPSO, Degree & other documents 100% authentic WhatsApp: +447401473736:
Get IELTS, TOEFL, PTE, CPSO, Degree & other documents 100% authentic WhatsApp: +447401473736 Get your Degree & Certificate without Exams and get the best results We also issue fake & legal documents likes ( PASSPORT, ID CARD, DRIVING LICENSE, DEATH CERTIFICATE, BIRTH CERTIFICATE, IELTS, DEGREE, CPSO)and other documents as well. very authentic documents within a short time frame, for more information Our large platform is a professional team committed to providing you with valid DALF, DELF, TCF, TEF, CELPIP, IELTS, PTE, Goethe & other language certifications without Exam. we provide Official Language certificate with registration into the database and also actual center stamps for customers interested in obtaining the certificates without taking the test. 1) Get exam materials to prepare you for upcoming test. 2) Renew your expired certificate without taking another test. 3) We also assist candidates to register for any of the above tests. 4) Obtain a certificate without taking the exam if you meet the requirement. 5) Follow our guide and change your failed results to a pass. Email-: qualitybills-documents@hotmail.com Wickr: Ranko322 Telegram: @Ranko3222 WhatsApp: +447401473736 USE ANY OF THE ABOVE TO CONTATC IF ONLY YOU ARE 100% SERIOUS/ NO TIME WASTERS
2025-06-04