"ААЛЗНЫ ТОР" АЖИЛЛАГАА ОРОС УКРАИНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗОГСООЖ МАГАДГҮЙ

Украины арми "Аалзны тор" ажиллагааг явуулж ОХУ-ын гүнд цохилт хийгээд байгаа. Аалзны тор ажиллагаагаар ОХУ-ын цэргийн 4 баазад цохилт өгсөн нь тус улсын армийн "эмзэг" байдлыг дахин илчилсэн гэж барууны хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, Украины талаас хийсэн ажиллагаанд ОХУ-ын тал ямар бэлтгэлгүй байсан бөгөөд стратегийн бөмбөгдөгч онгоцууд устаж, 7 тэрбум ам.долларын хохирол амсаад байна. Ийм дайралтыг зогсоох цорын ганц арга бол хүнд пулемёт юм. Гэвч ОХУ-ын арми хүнд пулемётоо Хар тэнгис дэх Украины армийн эсрэг тулаанд ашиглаж байжээ. Одоогоор Кремлийн зүгээс Украины “Аалзны тор” ажиллагааны тухай болон учирсан хохирлын талаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Зөвхөн ОХУ-ын Батлан хамгаалах яам "террор халдлага" гэсэн мэдэгдэл гаргажээ.
Украины арми ням гараг ОХУ-ын 4 баазад 117 нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн бөгөөд уг онгоцуудыг тагнуулын ажилтнууд ОХУ руу хууль бусаар нэвтрүүлж модны дор далдлан нуусан байсан нь CNN-ийн авсан гэрэл зургуудаар батлагджээ.
Украины Аюулгүй байдлын албанаас мэдээлэхдээ аалзны тор ажиллагааг гүйцэтгэсэн тагнуулын ажилтнууд эх орондоо эсэн мэнд ирсэн гэжээ. Жил хагасын хугацаанд бэлтгэж, тун цэвэр гүйцэтгэсэн энэ ажиллагаа нь Истанбулд болох Орос Украины уулзалтын дөнгөж өмнөхөн болсон нь талуудын гал зогсоох хэлэлцээрийн явцыг зогсоох эрсдэл үүсгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ