Дүрэм зөрчвөл зургаар баталгаажуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад хиймэл оюун ухаанд суурилсан 2600 гаруй камерын хяналтын системийг өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн байна.
Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх сануулга юм. Өнөөдрийн байдлаар иргэд, жолооч нар руу давхардсан тоогоор 348 мянган сануулах зурвасыг явуулсан байна.
Өмнө нь иргэдэд зөрчил илэрсэн талаарх зурвас илгээдэг байсан бол өчигдрөөс эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо.
Одоогийн байдлаар зогсох шугам давж зогссон, эгнээ байр буруу эзэлсэн, зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэн, мэдээллийг зурвасаар илгээж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ