ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН САЛБАР ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах салбар хорооны нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо болон нээлтийн арга хэмжээ хариуцсан багийн ээлжит хурал 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Хурлын үеэр энэ жилийн баяр наадмын зохион байгуулагдах урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын явц, холбогдох төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэн, санал солилцов.
Урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажлууд салбар хорооны баталсан төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хэрэгжиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ