ЕВРОП ХЯТАДАД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХЯЗГААРЛАЛТАА СУЛРУУЛАХЫГ УРИАЛАВ

img

 

Европын холбоо Хятадад газрын ховор элементийн экспортын хязгаарлалтаа сулруулахыг уриаллаа. Учир нь Хятад газрын ховор элементийн экспортдоо хязгаарлалт тавьснаас үүдэн Европ, АНУ-ын нийлүүлэлт тасалдаж, үйлдвэрлэл тасалдахад хүрээд байна.

Парис хотноо болж буй “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бага хуралд” Европын Холбооны худалдааны комиссар Марос Сефчович Хятадын худалдааны сайд Ван Вэнтаотой уулзсан байна. Энэ үеэр Марос Сефчович Хятадыг газрын ховор элементийн нийлүүлэлтээ хэвийн байлгах тал дээр анхаарч өгөхийг хүссэн байна.

Марос Сефчович, "Би Хятадын төлөөлөгчид Европын автомашины үйлдвэрлэлд газрын ховор элемент, соронз хичнээн чухал гэдгийг хэлсэн” хэмээн сэтгүүлдэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хятадын хувьд дэлхийн газрын ховор элементийн боловсруулалтын 90 хувийг хянадаг.

Өнгөрсөн 4-р сард Дональд Трампын импортын тарифын хариуд Хятад газрын ховор элементийн экспортдоо хатуу хяналт тавихаар болсон. Энэ шийдвэрийн хүрээнд газрын ховор элементээс нийт долоон төрлийг нь, өндөр технологийн бараа бүтээгдэхүүнээс эхлээд өдөр тутмын цахилгаан хэрэгсэлд нэн шаардлагатай соронз нийтүүлэлтийг хязгаарлаж эхэлсэн юм.  Энэ хязгаарлалтын хүрээнд Хятадын газрын ховор элемент, соронз экспортлогчид тээвэрлэлт бүрдээ тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, эцсийн хэрэглээг баталгаажуулах баримт бичгийг бүрдүүлэнэ гэж журамд тусгажээ. Хэдийгээр Хятад АНУ-тай хэлэлцэлд орж 90 хоногийн турш эвлэрсэн ч тус улс газрын ховор элементийг хяналтаа сулруулсангүй. Үүнээс үүдэн Дональд Трамп БНХАУ-тай дахин худалдааны хэлэлцээр хийнэ гэж Цагаан ордоноос мэдээлж байна. Европын автомашин нийлүүлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бенжамин Кригер хэлэхдээ "Хятадын экспортын хязгаарлалт нь Европын автомашины үйлдвэрлэлд аль хэдийн нөлөөлж эхэлсэн" гэжээ. 

Хятадын гаалийн мэдээлэлд 4-р сард Герман руу хийсэн газрын ховор элемент, соронзын нийлүүлэлт өнгөрсөн 3-р сарынхаас хоёр дахин буурчээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

robertpeterson:
BEST RECOVERY EXPERTS FOR BITCOIN, CRYPTO, USDT RECOVERY / REVENANT CYBER HACKER  I want to say a Big thanks to REVENANT CYBER HACKER from the depth of my heart, I have been through hell and storm all in the hands of brokers and fake recovery agents spreading themselves all over the internet, I got rescued by ( REVENANT CYBER HACKER ) immediately I contacted them they responds of which I did and my funds got recovered within 24 hours, all thanks to REVENANT CYBER HACKER, have never seen an honest and understanding recovery company such like REVENANT CYBER HACKER all my life. all thanks and appreciation goes to REVENANT CYBER HACKER, I pray they keeps on with the good jobs.via: Email : revenantcyberhacker ( @ ) gmail (. ) com  Telegram: revenantcyberhacker  WhatsApp: + 1 (208) 425-8584  WhatsApp: + 1 (913) 820-0739
2025-06-06