Э.МАСК Д.ТРАМПТАЙ ТАНГАРАГ ТАСАРСНААР 34 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Теслагийн үүсгэн байгуулагч Элон Маск нар тангараг тасарснаар АНУ-ын улс төр бужигнаж эхэлжээ. Тухайлбал Дональд Трампын засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх Конгрессын гишүүд нэмэгдэж, тарифын асуудлыг намжааж, татварыг бууруулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлцгээж байна. АНУ-ын хувьд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж газрын ховор элементийнхээ хязгаарлалтын сулруулахгүй бол импортын тарифын хэлэлцээрийг өөрчлөх байр суурь илэрхийлсэн. АНУ-ын чухал үйлдвэрлэлд илэрхий заналхийлэх бодлого баримтлаж буй Дональд Трампын бодлогыг Элон Маск дэмжсэнгүй. АНУ-ын эдийн засаг энэ оны сүүл гэхэд уналтад орно гэж Элон Маск өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Дональд Трамп Элон Масктай нийгмийн сүлжээнд илэрхий маргалдаж, АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ. Эв найрамдал нь хэдхэн сар үргэлжилсэн Д.Трамп Э.Маскийн эв эвдэрснээр Теслагийн хувьцааны ханш 14 хувиар унаж 150 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Мөн бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьцаа буурч эхэллээ. Тухайлбал Хятадын BYD болон Nio, Li Auto зэрэг томоохон компаниудын хувьцаа бүгд уналттай байна. Харин дэлхийн хамгийн баян хүн болох Элон Маскийн хувийн хөрөнгө 34 тэрбум доллароор буурлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ