Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгууль руу нүүдэл хийв үү?

img

 

Энэ хаврын улс төр нэгэн сонирхолтой нүүдлээр үргэлжилж буй. Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн кабинетад итгэл үзүүлэхгүй гэдгээ ил тод илэрхийлснээр, улс төрийн хүрээнд гүнзгий хардлага, таамаг дэвшүүлэхэд хүргээд байна. Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн кабенитаас гарсан нь зарчмын байр суурь байсан уу аль эсвэл улстөрийн том зорилгын стратегийн эхлэл байв уу?

С.Эрдэнийн хоёрдугаар анги...

АН-ын дарга С.Эрдэнэ 2021 онд Х.Баттулгыг тонгорч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь У.Хүрэлсүхэд өвдөг шороодох тохироо байсан. Үр дүнд нь өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр сонгуульд ялалт байгуулсан байдаг. Л.Гантөмөр ч улстөрийн ийм нүүдэл хийхээр зэхэж буй байж магадгүй байна. Яагаад байж болохгүй гэж?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдох үндсэн хуулийн заалтаар дахин оролдохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ тэр яаж ч мэдэх гэмтэй.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас хөөгдөх шахуу юм болж гарсан түүний хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэсэн шатрын нүүдэл хийсэн байж мэднэ. Тиймдээ ч улстөрийн албан тушаал хашихгүй байх шаардлагын дагуу тэрээр ‘’замаа цэвэрлэж’’ эхэлсэн байж болох л юм.

Л.Гантөмөр 2024 оны УИХ-ын сонгуульд намдаа хангалттай үр дүн авчраагүй ч намынхаа институцийн хяналтыг барьж үлдсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хөөгдсөн шахуу ч бас хөөгдөхгүй байх, Л.Оюун-Эрдэнийг дэмжиж ажиллах сонголт түүнд байсан ч татгалзсан цаад шаллтгаан нь тоглоомын дүрмийг өөрчлөх стратеги руу шилжлсэн ч байж болно.

2016 онд АН УИХ-д унасан. 2020 онд дахин шороотой хутгалдсан. 2024 онд “амьсгаа” авч, 2025 оноос эхлэн Гантөмөрийн удирдлага дор системийн сөрөг хүчний дүрд дахин орж эхэлж байна. Энэ бол 2005 оны Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үйл явдлыг зарим талаар санагдуулж буй.

Л.Гантөмөр бол өнөөдрийн улс төрд алсыг харсан тоглогч цөөн байгаа нөхцөлд өөрийн “зорилтот байрлал”-ыг засаж яваа улстөрч. Түүний кабинетынхаа эсрэг хийсэн алхам бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зургийг урьдчилан будах оролдлого ч байж мэднэ. Тэр хожиж магадгүй. Бас бүхнээ алдаж ч магадгүй. Гэхдээ шатар тоглож эхэлсэн нь тодорхой.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гантөмөрөөс өөр хэн байх билээ. Ээ!! Бурхан минь босоо ганбаатар гэгч бишшүү!!!
2025-06-10
MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
A great lost investment recovery company must have a great team, it's only when a recovery expert serves her clients with truthfulness and reliability that it may produce great results. This has been an awesome journey for me, I have been investing in a crypto investment scheme that I did not know about. I was promised I was going to make a lot of profits. It turned out that they were speaking the other way around, they meant I was going to lose more. I did all I was asked, registered, and deposited. At first, I was intrigued by the profit I was earning, it made me deposit more, hoping within 3 months of investing, I would be raking in millions of US Dollars worth of Cryptos. I was extremely heartbroken when I realized I was depositing money to scammers all this while. On several occasions, I asked this investment to even return 50% of all I had sent them but they always end up manipulating me to send more money and I always do. Realizing these jerks only wanted to ruin my financial life, I decided to opt out and report them to the securities. During my report, I was introduced to FORENSICHACKERSTECH RECOVERY FIRM by one of the FBI guys. At first, I doubted, but at a point, I decided to give them a trial because it was coming from a reliable source. From the start of the recovery process till it was successfully finalized, I am incredibly impressed with what Finance Team did ensuring all my stolen investment was recouped along with my profits, it is shocking, right? Forensichackerstech @ Gmail. com
2025-06-09