Өдөртөө +24…+26 хэм дулаан

img

 

06-р сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ. 

2025 оны 06-р сарын 09-ний20 цагаас 2025 оны 06-р сарын 10-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +1...+6 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +20…+25 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор сэрүүсэж +11…+16 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Эг-Үүр голын хөндийгөөр +16..+21 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HIRE A PROFESSIONAL HACKER TO RECOVER YOUR STOLEN FUNDS:
I threw all my hard-earned cash into investment. Fast forward to today, I had amassed $100,000. I thought my private password were safely tucked away offline, but turns out I fell for a sneaky phishing scam. Next thing I knew, my investment fortune had disappeared into the abyss of an anonymous account. Lesson learned: always keep your password and your scams closer. Distraught at having my nest egg wiped out, I turned to Forensichackerstech Recovery, a new service specializing in tracking stolen investment funds and assisting victims. Through advanced blockchain analysis, They was able to trace the path the stolen investment took as they got laundered through various accounts under the hacker's control. Eventually They located the hacker's main account and coordinated with law enforcement to seize the wallet and return the stolen investment to me. Thanks to this FIT, which deals on investment tracking and perseverance, I recovered my lost life savings. I am now a firm believer in using investment recovery services for protection against theft. My story highlights that even if you lose investment funds to hacking or scams, there are still options like this FIT Recovery, their Email Forensichackerstech@ gmail.com that may be able to recover your losses by following the digital trail on the blockchain. So reach out to them today through: Email: Forensichackerstech@gmail.com
2025-06-10