''Air India'' ослоос амьд үлдсэн цор ганц зорчигч

img

 

Ослоос амьд үлдсэн цор ганц зорчигч ахтайгаа хамт явж байжээ

Энэтхэгээс Лондоныг зорьж явсан “Air India”-гийн 242 зорчигчтой “Boeing 787-8 Dreamliner” онгоц осолдож, нэг л хүн амьд үлдэж бусад бүх зорчигч амиа алдсан харамсалтай осол өчигдөр гарлаа.

Амьд үлдсэн зорчигч нь 11А суудалд зорчиж явсан Энэтхэг гаралтай Их Британийн иргэн Вишвашкумар Рамеш бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр ослын талаар “Онгоц хөөрснөөс ердөө 30 секундын дараа маш чанга дуу чимээ гарч, маш богино хугацаанд осолдчихсон. Намайг сэрэх үед эргэн тойронд маш олон цогцос байсан тул айж балмагдсандаа шууд л гүйж эхэлсэн. Тэгтэл онгоцны эвдэрхий сүйрсэн хэсэг хаа сайгүй тарчихсан байсныг олж харсан. Гэнэт нэг хүн намайг олж харж түргэний машинд суулгаад эмнэлэгт авчирсан”гэв.

Түүнтэй Энэтхэгийн Дотоод хэргийн сайд уулзахад биеийн байдал нь хэвийн, хүнд гэмтэл аваагүй гэж ярьжээ.

Рамеш ахтайгаа хамт зэрэгцээ суудалд сууж зорчиж явжээ. Энэ талаар түүний үеэл Валги “Хэдийгээр Рамеш амьд үлдсэнд бид баяртай байгаа ч ахдаа болоод бусад зорчигчдод үнэхээрийн их сэтгэл зовниж байна. 241 хүн амиа алдана гэдэг чинь аймшигтай, зүрх зүсэм мэдээ биз дээ” хэмээн ярьжээ.

Рамеш “BBC”-гийн сэтгүүлчид онгоцны тасалбараа үзүүлэн баримтжуулсан байна. Амиа алдсан хүмүүсийн 169 нь Энэтхэг, 53 нь Их Британи, 7 нь Португал, нэг нь Канад улсын иргэн байжээ. Эдгээрээс 7 нь онгоцны багийн гишүүд аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Joseph R. Jones:
Hello everyone, i have a very important information about herpes virus, i was a victim of hsv1&2 until i met doctor Ahonsie, it still feels like a dream to me. it has been two years now, i have not experience any breakout of herpes. I new about him through a post made on social media, a lady shares her experience and then i decided to contact him and ever since i contacted i was encourage and with no doubt i was cured from herpes simplex in just two weeks. He also treat other illnesses like HPV, HIV, CANCER, THYRIOD, PENIS ENLARGEMENT, and more contact him via Email: drahonsie00@gmail.com / WhatsApp: +2348039482367. https://drahonsie002.wixsite.com/dr-ahonsie https://www.facebook.com/drstellaherbalhome?mibextid=ZbWKwLThanks
2025-08-17
Зочин Зочин:
Дэлбэрсний дараа нь гүйгээд гараад ирсэн юм байх даа.гайхаад л байна
2025-06-13
balarsan yum:
Ene boeing oolohoo boliloo shuu
2025-06-13