Өнөөдрийн үйл явдлын товчоон

img

 
  • 11.00 цагт Улаанбаатар хотод өнгөрсөн онд хийгдсэн      гэрэлтүүлгийн ажлыг Хангарьд ордны 14 давхарт танилцуулна.
  • 11.00  цагт Сэргээн засалтын үндэсний төвд      сэтгүүлчдэд зориулсан уулзалт болно.
  • 11.00 цагт Улсын Дээд шүүхэд Монгол Улсын шүүхэд      хэрэгжиж буй шүүхийн мониторингийн ач холбогдол, хэрэгжилтийн талаар      мэдээлэл хийнэ.
  • 12.00 цагаас “Саусгоби      Сэндс” ХХК-д Хүний эрхийн үндэсний комисс, МҮЭХ-ноос хамтарсан шалгалт      хийх гэсэн боловч байрандаа нэвтрүүлээгүй талаар мэдээлэл хийнэ.
  • ГХЯ-нд Монгол Украины харилцааны 20 жилийн түүхийг      харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна.
  • ”Be” төвд 15.00 цагт ”Бүрэнхий” цувралын сүүлийн дэвтэр      ”Үүрийн гэгээ” номын нээлт болно.
  • “Интернэт маркетинг ба барилга.МН” сургалт энэ сарын      27-нд 15.30 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт болно.
  -Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагт "Алтын төлөө хамтдаа" 2012 оны Лондонгийн олимпын бэлтгэл эхэлсэнтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.   13.00 цагт Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Гэрээт байгууллагаас халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Зүрх судас, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” кампанит ажил эхлүүлж байна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.   -Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагаас 1-р сарын 31 нд Иргэний нийгмийн өдөр тохионо. Энэ өдрийг угтан Монголын иргэний нийгмийн байгууллагууд Агаарын бохирдлын эсрэг хамтдаа тэмцэж дорвитой үйлс эхлүүлээд байгаа талаар Иргэний нийгмийн зөвлөл, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Боловсролын иргэний зөвлөл, Эрүүл мэндийн иргэний зөвлөл, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн салбарын сүлжээ байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн урилгаар мэдээлэл хийнэ. 11:30 цагаас Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэдэд өгөх толгойн  хувьцааг Төр худалдан авах зохицуулалтаа одоо болтол ил тод болгохгүй байгаатай холбогдуулан Төр засагт хандсан мэдээллийг Шинэ өөрчлөлт холбооныхон хийнэ. Түүнчлэн, жолоочийн хариуцлагийн даатгалыг бусад улсын жишгээр Төр өөрөө хариуцах нь зүйтэй талаар мөн мэдээлэл хийнэ. 12:00 цагаас Ажилд орохын тулд бүртгүүлэх, ажлын чиг баримжаа олгох сургалтанд хамрагдах, зөвөлгөө авах, ажилд зуучлуулах зэрэгт Монгол улсын иргэд төлбөр төлдөг байснаа больж, ямар ч мөнгө төлөх шаардлагагүй болсон талаар Ажлын байр, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.             

СЭТГЭГДЭЛ БИЧИХ