Magnet Brain-ын "Soul Mantra" "Berlin Music Video Awards"-ын "Шилдэг дуу" номинацийг хүртжээ

Залуу уран бүтээлч Magnet Brain буюу Г.Маргад "Berlin Music Video Awards"-аас гардуулах ёслолд амжилттай оролцож, шагнал хүртжээ.
2025 оны зургаадугаар сарын 14-нд Берлиний Хөгжмийн наадам (Berlin Music Video Awards, BMVA)-ын 13 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ёслол болж, энэхүү арга хэмжээнд Монголоос залуу уран бүтээлч Magnet Brain нь "Best Song" (Шилдэг Дуу)-ын шагналыг "Soul Mantra" уран бүтээлээрээ хүртжээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр энэ уран бүтээлээ сонирхуулан үзэгчдээс ихээхэн сайшаал хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ