Дуу цахилгаантай аадар бороо орно

img

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 17-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2025 оны 06-р сарын 16-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +20…+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Joseph R. Jones:
Hello everyone, i have a very important information about herpes virus, i was a victim of hsv1&2 until i met doctor Ahonsie, it still feels like a dream to me. it has been two years now, i have not experience any breakout of herpes. I new about him through a post made on social media, a lady shares her experience and then i decided to contact him and ever since i contacted i was encourage and with no doubt i was cured from herpes simplex in just two weeks. He also treat other illnesses like HPV, HIV, CANCER, THYRIOD, PENIS ENLARGEMENT, and more contact him via Email: drahonsie00@gmail.com / WhatsApp: +2348039482367. https://drahonsie002.wixsite.com/dr-ahonsie https://www.facebook.com/drstellaherbalhome?mibextid=ZbWKwLThanks
2025-08-17