Э.МАКРОН: ИЗРАИЛ ИРАНЫ ХООРОНД ГАЛ ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Канадад болж буй “Их долоогийн бүлгийн” уулзалтад оролцож байна. “Их долоогийн бүлгийн” удирдагчид Израил Ираны мөргөлдөөнийг нэн даруй зогсоох асуудлыг нухацтай хэлэлцэж байна хэмээн Эммануэль Макрон онцолжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Израил Ираны мөргөлдөөн эхэлсэн эхний өдрөөс гал зогсоох уриалга гаргасан. Тэрээр “Израил болон Ираны хооронд болж буй мөргөлдөөнийг зогсоох арга хэмжээг нэн даруй авахгүй бол цаашид олон мянган хүн амь эрсдэж, Ойрхи Дорнодыг хамарсан том дайн болж өргөжих магадлалтай байна. Энэ мөргөлдөөнд ямар ч зөвтгөл байхгүй” гэжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Израил Ираны хооронд гал зогсоох санал дэвшүүлсэн бөгөөд их долоогийн бүлгийн уулзалтыг цагаасаа өмнө орхин явсан байна. Израилын зүгээс Ираны цөмийн Гурван гол байгууламж болон эрдэмтдийг онилсон бөгөөд хохирлын хэмжээ тодорхойгүй байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ