Эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд

ИЗРАИЛ, ИРАН УЛСАД ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БОЛОН ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдал хурцдаж магадгүй байгаа тул дээрх хоёр улсад зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.
Мөн үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлтэй, Израил, Иран Улсад оршин суугаа иргэн:
- Гадаад харилцааны яамтай +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.
Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
- Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
- Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
-Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ