25 жилийн дараа таван хүн тутмын нэг нь ахмад настан болно

img

 

2050 он гэхэд Монгол Улсад таван хүн тутмын нэг нь өндөр настан болох тооцоолол гарсан байна. Монгол Улсын хүн амын бүтэц сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж, хөдөлмөрийн насны хүн ам өсөж буйтай холбоотойгоор “демографийн цонх” буюу хүн ам зүйн ногдол ашгийг бүрэн дүүрэн ашиглах урьд өмнө байгаагүй боломж үүсээд байгаа талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.

Ийнхүү хүн амын бүтцэд гарч буй өөрчлөлт нь эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт стратегийн бодлого, оновчтой шийдвэр шаарддаг шинэ нөхцөлийг бий болгож байгаа аж. 

Хүн ам зүйн энэхүү өөрчлөлттэй уялдуулан Монгол Улс Үндэсний шилжүүлгийн данс (National Transfer Accounts – NTA) хэмээх аргачлалыг бодлогын хэрэгсэл болгон ашиглаж эхэлжээ. Энэ нь хүн амын бүтцийн өөрчлөлтөд нийцсэн стратегийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломжийг олгодог бодит мэдээлэлд тулгуурласан арга зүй юм.

NTA-г бусад улс орнууд ч бодлогын түвшинд ашиглаж байна. Тухайлбал:

  • Тайланд Улс нийгмийн халамжийн тогтолцоогоо илүү оновчтой, тогтвортой болгоход ашиглаж байгаа бол,
  • Филиппин Улс хүн амын насжилтын асуудлыг стратегийн түвшинд тодорхойлоход тус аргачлалыг ашиглаж байна.

Монгол Улсад ч гэсэн хүн амын нас, хүйсийн бүтэц, үе хоорондын хариуцлага, жендерийн эдийн засгийн ялгааг тооцсон нотолгоонд суурилсан бодлого боловсруулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA) хамтран “Эрх тэгш байдал, тэгш оролцоог эрчимжүүлэх нь: Монгол Улсын үе хоорондын ба жендерт тулгуурласан эдийн засгийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр хүн амын бүтцийн өөрчлөлтөөс үүдэх эдийн засаг, нийгмийн нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх бодлогын шийдлүүд, хариуцлагын хуваарилалт, жендерийн ялгаатай байдал зэрэг асуудлыг хөндөж, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
It was indeed a special recovery service by FORENSICHACKERSTECH RECOVERY ( Email : Forensichackerstech@gmail.com ) which helped me retrieve back my lost investment funds $500,000 worth of crypto which I put into crypto investment, it was like a shock to me when I couldn't withdraw my investment funds into my personal wallet and on reaching out to the investment company's support group to get the problem rectified, they requested I had to pay some fees before I can access my investment funds. I paid the fees but it was all lies, I wasn't able to access my funds even after paying the fees I was made to pay which was really frustrating seeing my funds stuck up in an online crypto investment platform, but all thanks to this recovery Team which helped with their recovery service in retrieving back my lost investment funds after I reached out to them to assist with their services in my case. Recovering lost investment funds requires unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers. This Finance Team didn't let itself down by deciding to work with them, demonstrating their reliability in recovering lost investment funds by retrieving back my funds. I and the family were Left with nothing which was really a hard and trying time going through the predicament we were in, the wait of uncertainty lifted and I express immense gratitude towards the team which helped recover my funds which I am forever indebted and grateful for their services.
2025-06-20