ИРАНЫ ПУУЖИН БЕЭР-ШИВА ХОТЫН ЭМНЭЛГИЙГ ОНИЛОВ

Ираны пуужингийн довтолгоонд (2025.06.19) Израилын хэд хэдэн хот өртжээ. Times of Israel сонинд дурдсанаар Ираны довтолгоонд Тель-Авив, Рамат-Ган, Холон болон Беэр-Шева зэрэг хотууд өртсөн бөгөөд тус халдлагын улмаас Беэр-Шева хот дахь хамгийн том эмнэлэг сүйджээ. Одоогоор эмнэлгийн эмч, ажилтан, өвчтөн нийлсэн 50 орчим хүн шархдаад байна гэж эмнэлэгийн захиргаанаас мэдэгдээд байна. Израил Ираны мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш Израилын талаас 24 хүн амь үрэгдэж 640 орчим хүн гэмтэж бэртжээ. Харин Ираны талаас 224 хүн амиа алдаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ