МАРК РУБИО ИРАНЫ СҮРДҮҮЛГИЙГ ЗОГСООХЫГ ХЯТАДАД УРИАЛАВ

img

 

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал суваг Ормузын хоолойг хаана гэх Иран сүрдүүлэг нефтийн үнийг сүүлийн 5 сарын хамгийн дээд түвшинд хүргээд буй. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд хомстол үүсгэж, араасаа үнийн өсөлт, инфляц, эдийн засгийн хямрал дагуулж мэдэх Ираны сүрдүүлэг ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио (2025.06.23) Ираны сүрдүүлгийг зогсоохыг Хятадад уриаллаа.

Марк Рубио, “Хятадын хувьд газрын тосны хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг Иранаас импортлодог бөгөөд нийлүүлэлтийн тодорхой хувьд нь Ормузын хоолойгоор дамждаг. Тиймээс Ормузын хоолой хаагдсан тохиолдолд Хятад АНУ-аас илүү хохирол амсана” гэжээ.

Дэлхийн газрын тосны 20 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамждаг бөгөөд Ойрхи Дорнодын томоохон нефть, байгалийн хийн үйлдвэрлэгчид тус бүсээр түүхий эдээр тээвэрлэдэг.  Уг хоолойг тасалдуулах нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг огцом өсгөх эрсдэлтэй. Даваа гаригийн арилжаа эхлэхэд Brent маокийн газрын тос баррель нь 81.40 ам.долларт хүрч өсөөд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Вандка:
Хятад Орсоос нефтээ авчих нь дээр
2025-06-23